Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Гансүх vs Ц.Оюунгэрэл

Ойрын үед твиттерт Бат инженер нэрээр бичдэг Ц.Батыг Зам, тээврийн сайд А.Гансүхийг гүтгэж, нэр төрд нь халдсан учир шүүхээс гурван сар 10 хоног хорих шийдвэр гаргасантай холбоотой асуудал араасаа нэлээд маргаан дагуулаад байгаа. Мягмар гарагийн орой Зам, тээврийн сайд А.Гансүх Монгол HD телевиз, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл 25 дугаар суваг телевизэд нэгэн зэрэг шахуу энэ талаар мэдээлэл өгсөн юм. Ц.Батын эгч Ц.Оюунгэрэл сайд мөн “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгсөн. Тэдний байр суурийг сонирхуулъя.

А.Гансүх: Ц.Бат МИАТ ХК-иас хууль бусаар 50 орчим сая төгрөг авсныг аудит тогтоосон

Ц.Бат бол манай салбарт, МИАТ компанид ажилладаг, мэддэг хүн. Энэ хүнийг твиттер ашиглалаа гэж би гомдол гаргаагүй. Твиттер хуудсаараа бичээд байгаа зүйлүүд нь гүтгэлэг байна гэсэн юм. Тэрийг нь цагдаа шалгасны дагуу прокурор хянаад шүүхэд дамжуулсан. Шүүх хянаж үзээд гүтгэсэн байна гэсэн шийдвэр гаргасан. Хүн үзэл бодлоо илэрхийллээ ч гэсэн гүтгэж, доромжилж болохгүй. Энэ хүн жил зургаан сар орчим бичсэн. Зөвхөн сүүлийн гурван сард нэг хүн рүү чиглэсэн 5700 удаагийн жиргээ байсан. Тэр бүгдийг нэг бүрчлэн шалгасан. Энд дандаа нэр төрд халдсан, гутаан доромжилсон, авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгтэй холбогдуулсан тухай байгаа. Эцэстээ хувь хүн, ажил албаны нэр төрд маш их хор хохирол учруулж эхэлсэн. Шүүхийн шийдвэрт ямар нэг байдлаар тайлбар өгөхгүй. Шүүх бол хараат бусаар шийдвэр гаргадаг.
2012 онд Зам, тээврийн сайд болоод удаагүй байхад Ц.Оюунгэрэл сайд өрөөндөө ороод ирээч ярих юм байна гэсэн. Уулзахад “Манай дүүг Иргэний нийсэхийн ерөнхий газрын дарга болгоод өгөөч” гэхэд “Чи бид хоёр яриад төрийн албыг шийдчихдэг юм биш. Танай дүү твиттер хуудсаар дандаа гүтгэсэн, доромжилсон зүйл бичдэг” гэж хариулсан. Тэгэхэд “Харин тийм ээ, манай дүү танаас уучлалт гуйна” гэсэн. Хэд хоногийн дараа дахиад өрөөндөө дуудахад эгч дүү хоёр хоёулаа байсан. Эгч нь дүүгээ загнасан. Дүү нь уучлал гуйсан. ИНЕГ-ын дарга болъё гэхээр нь бид гурвын шийддэг асуудал биш Засгийн газрын томилгоо гэж тайлбарласан. Ингээд өөр хүн дарга нь болоход үргэлжүүлээд бичиж эхэлсэн. Дараа нь улс төрийн нэлээн нэр нөлөөтэй нэг хүн дуудаад Ц.Батын тухай ярьсан л даа. Удалгүй би Ц.Батыг яам дээр дуудаж уулзахад “Би буруу ойлгож байж. Би МИАТ компанийн захирал болъё” гэсэн. Тэр үед бичиж авсан 30 минутын яриа нь байгаа.

“Би чамд юу ч амлахгүй. Төрийн албыг наймаалцдаг юм биш” гэдгээ хэлсэн. Ингээд Ц.Бат, Жаргалсайхан хоёр өрсөлдөөд МИАТ компанийн захирлаар Жаргалсайхан томилогдсон. Жаргалсайхан гавьяат нисгэгч, насаараа ажилласан, Ц.Батаас аль ч талаараа давж гарч ирсэн л дээ. Ц.Бат МИАТ компаниас цалин нэрээр хууль бусаар авсан 50 орчим сая төгрөгийг нь Үндэсний аудитын газраар тогтоогоод гаргаад ирсэн юм. Гэр бүлээрээ зорччихоод 4000 орчим ам.доллар төлөөгүй гэж ҮАГ-аар тогтоосон актууд бий. Энийгээ төл гэдэг шаадлага тавьсан. Энэ бүхэн нь МИАТ-ийн захирал болох боломжгүй болгож байгааг хэлсэн. Үүнд өширхсөн юм уу бичсээр л байсан. 2013 оны нэгдүгээр сарын үед улстөрчид, УИХ-ын гишүүд энэ асуудлаа цэгцэл гэж дургүйцэж эхэлсэн. Тэгээд Ц.Оюунгэрэл сайдтай уулзаад дүү чинь хэтэрч байна гэхэд “Манай дүү бол хувь хүн. Би оролцохгүй, надад хамаагүй, та хоёр өөрсдөө учраа ол” гэсэн. Тийм болохоор цагдаад өгч шалгуулсан юм. Ингэснээр би өөрийгөө ч давхар шалгуулж байгаа.

Сайдын хувьд албан тушаал урвуулан ашигласан тухай тэр хүн бичдэг учраас албан бланк дээрээ гомдлоо бичсэн. Ц.Оюунгэрэл сайд бол дүүдээ санаа зовсон эгч. Тийм учраас Ц.Бат бид хоёрын хоорондох асуудал яригдах ёстой. Ц.Батын шүүмжлэлийг эсэргүүцдэггүй учраас нэг жил зургаан сар дуугүй явсан. Шүүмжлэл нь хэтрээд доромжлол, гүтгэлэг рүү орсон. Хэрэв түүний бичсэн дотор нэгээс хоёр үнэн зүйл байсан бол над дээр хариуцлага ярина шүү дээ. Дандаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж бичсэн учраас л цагдаад шалгуулсан юм. Эрүүгийн хуульд “гүтгэх, доромжлох” гэдэг зүйл анги бий. АТГ-т манай дүү хөрөнгө мэдүүлгийн хэлтэст ажилладаг. Тэгээд ч дүүгээр нь ахыг нь шалгуулдаг байгууллага гэж хаана байхав. Ц.Бат гэдэг хүн одоо твиттер ашиглаж байгаа. Би Ц.Батад нэг л удаа хандаж бичсэн. Хардах эрх байгаа учраас шалгуулж болно гэж зөвшөөрсөн. Шалгуулах бүрэн боломж байсан шүү дээ. Энэ хэргийг эхлүүлсэн учраас дуустал нь явна. Шүүх хурал болохын өмнө гомдлоо татаач ээ гэж Ц.Бат над руу хоёр хүн явуулсан. Чи твиттерт эхэлсэн учраас тэндээ уучлал гуй гэхэд “Би тэгдэг хүн биш. Шүүх дээр бүх булайг чинь дэлгэнээ” л гэсэн.


Ц.Оюунгэрэл: Олон Батыг хохироохгүйн тулд хуулийн төсөл санаачилна

Ц.Бат бол салбарынхаа алдаа дутагдлыг шүүмжлэгч төдийгүй Ардчилсан орнуудад тийм хүнийг хамгаалсан хууль байдаг. Тэр хуулийг нь ихэнх орон Шүгэл үлээгчийг хамгаалах хууль гэж нэрлэдэг. Иргэн үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байгаа учраас шүүмжлэл гарч таарна. Шүүмжилж байгаа хүн хуулиар хамгаалуулж чадахгүй шууд шоронд явчихаж байна. Энэ маш эмгэнэлтэй дүр төрх. Ардчилал өөрөө, өөрийгөө буцааж хэмхлэх зүйл рүүгээ явж байгаа юм биш биз дээ гэмээр түгшүүртэй дүр зураг байлаа. Эгчийн хувиар эсэргүүцлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод хэлж байгаа. Миний дүү  хуульгүй ертөнцөд, хамгаалалтгүй ардчиллын ертөнцөд хохирогч боллоо. Тиймээс олон Батыг хохироохгүйн тулд, олон эгчийн дүүг шийтгүүлэхгүйн тулд, олон ардын хүүг гэмтэн болохгүйн тулд яаралтай хуулийн төсөл санаачлах ёстой юм байна гэдгээ ойлгосон.

Би нисэхийн салбарт ажилладаггүй учраас энэ талаар шүүмжлэл өрнүүлэхэд надад ямар ч эрсдэл тохиолдохгүй. Миний цалинг хасахгүй, миний байрны зээлийг зогсоохгүй, ажлаас маань халахгүй учраас гаднаас шүүмжлэх их амархан. Харин “Нисэхийн салбарт энэ томилгоо, энэ гэрээ чинь болохгүй байна” гэж дотроосоо дуугарвал цалингаа хасуулах, тушаал дэвшихгүй байх цаашлаад ажлаас халагдах, цагдаад шалгуулах эрсдэлтэй. Ийм учраас ихэнх хүн дуугардаггүй юм байна. Ц.Батын хувьд энэ бүх эрсдэлийг биеэрээ амссан. Цалинг нь бууруулсан, ажлаас нь халсан, цагдаад өгсөн. Тэгээд ажилд нь буцааж авахгүй гэсэн. Салбарынхаа төлөө үг хэлснээрээ шүүмжлэгчийн эрсдэлийг бүх шатанд нь 100 хувь амсчихаж байгаа юм.
Цаашдаа Ц.Бат шиг хүн нисэхийн салбарын талаар ярихгүй. Гарч ирэхгүй, юу ч болж байсан хэн ч дуугарахгүй. Хэн ч дуугарахгүй байна гэхээр нөгөө төрийн мөнгө яаж үрэгдэв, төсвийн асуудал яаж байна, албан тушаалтан хэрхэн дураараа авирлаж байгаа нь оньсого болоод үлдэнэ. Энэ л хамгийн аюултай.
Хоёр эр хүн хоорондоо ярилцаад учраа олчих байх гэж бодсон. Тэгээд л тайван яваад байсан хэрэг. Нэг нь дарга. Нөгөөх нь цэрэг шүү дээ. Ийм байхад би дундуур нь орж гүйгээд ямар хэрэг байна. Ц.Батыг аргадаж, А.Гансүхийг гуйгаад явах албагүй. Би өөрөө ч заримдаа шүүмжлэхэд нь уур хүрдэг. Гэхдээ салбарынхандаа уурласан тэр уур бухимдал маань ердөө хоёрхон минут үргэлжилдэг. Удаан үргэлжиллээ гэхэд 10 минут болно. Тэгээд л мартана. Цагдаад өгөх нь битгий хэл ажлаас нь халахгүй. Цалинг нь ч бууруулахгүй. Ц.Батад ногдсон шиг шийтгэлийг хэзээ ч тэр хүмүүст ногдуулахгүй. Харин ч дараа нь нөгөө шүүмжлээд байсан нөхөдтэйгөө юу ч болоогүй юм шиг найзлаад явдаг. Ер нь Ц.Бат гэдэг залуу жиргэлээ гэхэд нэг л шийтгэл хангалттай биз дээ.
Улстөрч хүн шүүмжлүүлэх ёстой гээд бодчихсон учраас надад шүүмжлүүлэх бол асуудал биш. Харин А.Гансүх сайд хүний үг даахад юу нь хэцүү байсан юм бол доо, гайхаад л байна. Ц.Бат намайг ч гэсэн шүүмжилдэг. Аялал жуулчлалын салбараа байнга шүүмжилдэг  хүн ч гэсэн бий. Тэр хүний хэлсэн зөв санааг нь авч ажилдаа тусгаад, бурууг нь тоодоггүй.

Дүүгээ баригдсаных нь маргааш эргэсэн. “Би хохироод өнгөрлөө. Гэхдээ ардчилал чинь цаашдаа яах юм бэ. Хэвлэлийн эрх чөлөө чинь яах вэ. Үүнийгээ бодоорой. Танай Ардчилсан намын үед хэвлэлийн эрх чөлөө байхгүй болох нь. Та нар үүний төлөө тэмцээ биз дээ” гэж сануулж байна лээ. Уг нь, МоАХ фракцын нэрээр сайд болсон нь үнэн. Гэхдээ засаг байгуулсны дараа өөр өөрийнхөө замаар явж байна.

Манай намд үгээ хэлэх эрх нь нээлттэй. Үгээ хэлэх зөндөө хүн байна. Үүнээс болж намаа хуваах эсвэл хавчигдах, хэн нэгнийг намаас гаргах тухай асуудал хөндөхгүй. Ямар асуудал хөндөх вэ гэхээр зөв нийгмийг залуучуудад хүлээлгэж өгөх тухай. Нам дотроо нэр хүндтэй байх нь чухал биш.

0 Сэтгэгдэл
Онигоотой юм Би энэ Оюунгэрэл сайдыг ч овоо тоодог байлаа Дүүдээ албан тушаал гуйгаад явж байсан бол ёстой хөгийн л амьтан байна ш дээ хэтэрхий үнэлж явж хөөрхий нээх шударга царайлаад ухаантай дүр эсгэсэн амьтан байна ш дээ
Oyungerel ugaasaa erguu avgai
aman deeree ardchilal yariad, caanaa bol kommunistyyd bolj baayagaagiin hamgiin tod jishee, yyniig lideryyd n zuwshyyruud ehellee. erunhiilugch n uruunduu duudaj daramtaldag
гээндээ ч бий гоондоо ч бий
Хамгийн их уншсан