Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын “аргал”, нянгаар бохирдож буй Нийслэл


Нийслэлчүүдэд хотын аргалаас үүдэлтэй өвчнөөр өвчлөх аюул нүүрлэсээр  байна. Хотын аргал гэдэг нь бид бүгдийн гадагшлуулж буй өтгөнийг томьёолж буй хэллэг юм. Хүн ойролцоогоор 2,5 кг ялгадас тээж явдаг бөгөөд хоногт дунджаар 2-3 удаа хүнд, хөнгөнөөр бие засч 600-800 грамм ялгадас гадагшлуулдаг байна. Хүний нэг грамм өтгөнд 10 сая  вирус, нэг сая бактер, нэг мянга гаруй шимэгч үүрлэдэг. Эдгээр нь холер, цусан суулга, хижиг зэрэг элдэв төрлийн халдварт өвчин үүсгэх гол эх үүсвэр болдог. Түүнчлэн хамгийн түгээмэл халдварт өвчин болох томуу, хомхой, улаан бурхан зэрэг нь вируснээс болж үүсдэг гэдгийг хүн бүр мэднэ биз. Өнөөдрийн байдлаар  нийслэл хотын хөрс, агаар, усны бохирдлын нэлээд хэсгийг хотын “аргал” гэгч зүйл маань эзэлж байгаа нь бид ямар нөхцөлд амьдарч буйг тодоор харуулсаар.

Нийслэл хотын хүн ам өдгөө 1 сая 318 мянгад хүрээд  байгаа бөгөөд үүний 67 хувийг 16-70 насныхан эзэлдэг гэсэн судалгаа бий. Түүнчлэн нийслэлд 188 мянган айл өрх гэр хороололд амьдарч бүгд ил, задгай жорлон ашигладаг. Зуны цагт эдгээр жорлон үерийн усанд хальж урсах тохиолдол гардаг. Үүнийг тооцоолон үзвэл хэр их хэмжээний вирус, нянгаар нийслэлийн хөрс, агаар бохирдон халдварт өвчний голомт бий болж байгааг уншигч та бүхэн тунгаан бодож үзнэ үү...
1900 оны эхээр Европт  бохир ус хотын аргал /лагаа/ боловсруулж, цэвэрлэж чадаагүйгээс  хот тосгоноороо халдварт өвчинд нэрвэгдэж байсан гашуун түүх бий. Энэ түүх бидэнд давтагдахаас сэргийлэх нь хэрэгтэй гэдэгт уншигч та санал нийлэх байх.

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж бохир усыг 60-70 хувь цэвэрлэн Туул голд нийлүүлдэг ба ачааллаа дийлэхээ болиод тодорхой хугацаа өнгөрчээ. 1990 оны эхээр хийгдсэн Испанийн хөрөнгө оруулалтыг эс тооцвол техник, технологийн  шинэчлэлт хийхэд зориулсан хөрөнгө оруулалт энэ салбарт огт  хийгдсэнгүй.
Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэгээний технологийн хоцрогдол, хотын аргал /лаг/-аа боловсруулахгүй ил задгай аргаар хатааж байгаа нь байгаль орчинг ихээхэн бохирдуулж,  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нийслэлчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Сүүлийн жилүүдэд бохир ус цэвэрлэх байгууламжуудын зураг төсөв, шинээр ашиглалтанд оруулж буй байгууламжууд нь хот суурин газрын усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3-т заасны дагуу цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах техинологи бүхий тоног төхөөрөмжтэй байна гэсэн заалт огт хэрэгжихгүй байгааг Барилга, хот байгуулалтын яам, Нийслэл, хотын удирдлагууд анхааралдаа авч ажиллах нь зүйтэй гэж миний зүгээс үзэж байна.

Саяхан зохиогдсон Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үеэр Бээжин хотын удирдлагууд  “Улаанбаатар хот агаарын бохирдлоороо манайхтай ойролцоо тул энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн мэдэгдлийг хийсэн. Бээжин хот нь хөрс агаарын бохирдлыг бууруулах үүднээс цэвэрлэсэн бохир усыг эргэн ашиглах эх ундарга, хотын аргал болох лагийг  эрчим хүчний эх үүсвэр гэж томъёолон ногоон эко бодлогыг хэрэгжүүлж байна. Харин манай улс, нийслэл  хотынхоо  бохир усыг цэвэрлэх, лаг боловсруулах технологийн хувьд  хөгжилтэй орнуудаас олон жилээр хоцорсон хэвээр.

Нийслэлийн  төв цэвэрлэх байгууламж, бага оврын цэвэрлэх байгууламж болох Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн цэвэрлэх байгууламж, Налайх, Багануур дүүрэг, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны цэвэрлэх байгууламж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн Дэлхийн банкны санхүүжилтээр 2012 онд ашиглалтанд орсон цэвэрлэх байгууламж, мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны хэрэгжүүлсэн гэр хорооллын 20-иод дунд сургуулиудад септик систем   суурилуулсан нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны “Ерөнхий шаардлага” болох MNS4943:2011 стандартыг огт хангахгүй байна.

 Манай улсад нэгдсэн бодлогын залгамж чанар муу байгаагаас арьс ширний үйлдвэрүүдийн технологийн хаягдал усыг цэвэрлэдэг урьдчилан цэвэрлэх байгууламж хуучнаар “Харига” –г хотоос нүүлгэх шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлтэй хамтран гаргаж газар олголт, дэд бүтцийн ажлын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн болно. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 110 тэрбум төгрөгийг арьс ширний үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдээллийн хэрэгслээр цацаж байна. Энэ хөрөнгө оруулалтыг хийх нь зөв гэдэгтэй санал нийлж байгаа боловч энэ хөрөнгө оруулалтаар арьс ширний үйлдвэрүүдийн анхан шатны боловсруулах үйлдвэрүүд байгаль, экологид хортой химийн бодис ашигладаг тул хотоос гаргах асуудлыг хамтад нь шийдвэрлэх ёстой байв.
1,3 сая хүн амтай Нийслэл хотын бохир ус, хотын аргал, /лаг/-аас үүсэлтэй хөрс агаарын бохирдол, халдварт өвчнийг багасана гэж бодож, төлөвлөж байгаа бол цэвэрлэх байгууламжийн шинэ техник техинологи нэвтрүүлэх, хот суурин газрын ус хангамж ариутгах татуургын хуулийн дагуу барьж байгуулах нь чухал байна.  
Цаашид цэвэрлэх байгууламжууд бохир усаа хэрхэн цэвэрлэж байгаа талаар цуврал нийтлэлийг та бүхэндээ хүргэх болно.

МОНГОЛЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖУУДЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ХОЛБОО З.ПҮРЭВ

0 Сэтгэгдэл
хотод тулгамдаж буй асуудлыг хөндсөн байна зөв
бохир усаа цэвэрлэж чадахгүй бол тун удахгүй халдварт өвчинд нийслэл нэрвэгдэж магадгүй шүү гэсэн анхааруулага өгчээ
uneheer niisleld uusej bga gol asuudliig bichsen bna tun ene asuudlaa shuudberlehgui bol tahal tusahad oirhoon bgaag humuusee oilgoh hergetei shuu
бохир усаа цэвэрлэж чадахгүй бол тун удахгүй халдварт өвчинд нийслэл нэрвэгдэж магадгүй шүү гэсэн анхааруулага өгчээ
ee de holer gedeg chini bylchin zadrah tahal mon hushig obchin gedeg chini tip naizaa soeltoi bai da asuudal hundsen zob niitlel bich jee
holer hijig hoyr chini neg uvchin sh de erguu pizdaakaa
Хамгийн их уншсан