Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тахарын албаныхан цусаа бэлэглэлээ


Цус сэлбэлт, судлалын төвийн мэдээлж байгаагаар Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц байнгын дутагдалтай байгаа. Иймд Тахарын алба, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран дутагдалтай байгаа цус, цусан бүтээгдэхүүний нөөцөд хувь нэмэр оруулахаар болж Тахарын албаныхан Цус сэлбэлт, судлалын төвийн байранд "Цус бэлэглэх өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Амь нас нь хором мөчөөр хэмжигдэх дөнгөж төрсөн нярай болон эхчүүд, гэнэтийн гамшиг, авто осолд орон шаналж байгаа хүн бүрт туслах зорилгоор энэ ажилд Тахарын албаны нийт 80 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.

Цусаа бэлэглэгч нь 17-60 настай, 45 кг-аас дээш жинтэй, ямар нэг өвчин эмгэггүй, бусдын амь насыг аврах хүсэлтэй хэн ч байх боломжтой юм.
Нэг удаад 350-400 гр цус бэлэглэдэг ба танаас авсан цусыг шинжилгээнд хамруулан шаардлага хангасан тохиолдолд 3 хүний амь насыг аврахад шаардлагатай цус цусан бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг байна. Эдгээр бүтээгдэхүүн тус бүрийн хадгалах хугацаа өөр өөр буюу 5 хоногоос 1 жилийн хугацаатай байдаг. Ийм учраас өдөр бүр донорууд цусаа бэлэглэж байж эмчилгээний шаардлага хангасан чухал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн эмчилгээнд хүргэх хэрэгтэй болдог байна.

ДЭМБ-аас тухайн улсын нийт хүн амын 3 хувь нь байнгын донор байхад дотоодынхоо цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж байна гэж үздэг. Гэтэл манайд энэ үзүүлэлт 0.8 хувь байна.Энэ нь асар бага хэмжээ юм. Тиймээс Тахарын албаны ажилтан, алба хаагчид хүн амын эрүүл мэндийн төлөө өөрийн цусаа бэлэглэхээр сэтгэл нэгдсэнд Цус сэлбэлт, судлалын төвийнхөн талархаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан