Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмалаас улсын төсөвт 624 тэрбум төгрөг төвлөрчээ


Монгол Улсын хэмжээнд одоогоор ашигт малтмалын 2782 лиценз байна. Үүний 1351 нь ашиглалтын, 1431 нь хайгуулынх юм. Энэ нь  манай улсын нийт нутаг дэвсгэрийн 7.6 хувийг эзэлж буй ажээ.
Оны эхний долоон сарын байдлаар манай улс нүүрс 10.4 сая, зэсийн баяжмал 703.9, молибден 1.8, жонш 176.6, төмрийн хүдэр 3.1, цайр 53.2 мянган тонн, газрын тос 3.8 сая баррелийг экспортолжээ. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал нүүрсний экспорт 25.8 хувиар, зэсийн баяжмалынх хоёр дахин, газрын тосных 45.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингээд ашигт малтмалын татварын орлогоос улсын төсөвт нийт 624 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан