Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 30-наас өмнө Оюу толгойн санхүүжилтийг шийднэ


Оюу толгойн хувь нийлүүлэгчид одоо хоёр гол асуудлаа шийдэж чадалгүй гацаад байгаа. Энэ нь далд уурхайн хөрөнгө оруулалт, татварын тухай маргаан юм. Асуудлаа гацаанаас гаргаад ончтой шийдчихвэл эдийн засгийн өнөөгийн хямралыг  богино хугацаанд даван туулахад том хөшүүрэг болно хэмээж буй. Төрийн эрх баригчдад ч  далд уурхайн хөрөнгө оруулалтын хүлээлт байгаа юм.  Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаснаар “Оюу толгой” ХХК  далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эхлэхээс өмнө Техник эдийн засгийн үндэслэлдээ тодотгол хийж, Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах учиртай.
Энэ шинэчилсэн ТЭЗҮ-тэй нь наймдугаар сар гэхэд танилцаж дуусаад хөндлөнгийн шинжээчээр  хянуулж шийдвэр гаргах байв. Одоогоор ордын ашигт малтмалын нөөцийн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өгчээ. Уг тайланг нь шинжээчид дүгнэхээр хянаж байна. Уул уурхайн яамнаас Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг ирэх сарын 30-наас өмнө шийдэхээр хувь нийлүүлэгчид чармайн ажиллаж буй. Иймд уг асуудал гацаанаас удахгүй гарна хэмээн найдаж байгаа гэнэ. Үүнээс гадна Уул уурхайн яамны удирдлагууд  татварын маргаантай асуудал бол далд уурхайн хөрөнгө оруулалтаас тусдаа.
Хууль эрх зүйн өөр актаар зохицуулагдах учиртай” гэж мэдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газар, “Оюу толгой” ХХК хоорондын шийдэх ёстой асуудал аж. Одоогоор хоёр тал татварын маргаан таслах зөвлөлд ханджээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан