Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлчид допингийн эсрэг нэгдэж байна


“Допингийн эсрэг үйл ажиллагаа” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт өнөөдрөөс эхэлж байна. Монголын үндэсний олимпын хороонд болох сургалтыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын “Спорт дахь допингийн эсрэг сан”-гийн санхүүжилтээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам хэрэгжүүлж байгаа юм.
“Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” сэдвийн хүрээнд зохиогдох сургалтад 20 гаруй байгууллагын 50 орчим сэтгүүлч хамрагдах боломжтой хэмээн төслийн багаас мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан