Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аалзны тоглодог хөгжим

Аалзны тор бол энэ амьтны хувьд орон гэрээр зогсохгүй, нэг төрлийн “хөгжмийн зэмсэг”-ийн үүрэг хүртэл гүйцэтгэдэг гэнэ. Энэ тухай Оксфордын их сургуулийн судлаачид саяхан олж мэдсэн бөгөөд цаашид судалгаагаа улам лавшруулахаар ажиллаж байгаа аж. Аалзнуудын хувьд тор нь идэш хоолоо барьж авах, ижил хосоо урин дуудах гээд маш чухал үүрэгтэй учраас сүлжсэн тороо бат бэх, бүрэн бүтэн байлгахад их анхаардаг байна. Гэхдээ хараа муутай учраас торны чичирхийлэн хөдлөх долгионыг сонсох замаар бүрэн бүтэн эсэхийг нь шалгаж мэддэг гэнэ. Тэд дээш, доош бууж, өгсч явах үедээ торыг хөдөлгөх бөгөөд энэ үед хүний үсийг 1000 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний нарийхан тор янз бүрийн давтамжтай долгион цацдаг байна. Энэ чимээний тусламжтайгаар торных нь чухам хаана “гэмтэл” гарсныг олж тогтоож, засч сэлбэдэг ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан