Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кенгуру хэдэн хөлтэй вэ

Кенгуру хэдэн хөлтэй вэ гэдэг энэ асуултын зөв хариу нь хамгийн сүүлийн үеийн судалгааны дүгнэлтээр “тав” болж таарч байна. “Biology Letters” сэтгүүлд гарсан илтгэлд имж гэдэг амьтны хувьд сүүл нь алхаж, үсэрч харайхад хөлний үүрэг гүйцэтгэдэг болохыг бичжээ. Алхаж явах үед имжний сүүл яг хөлтэй ижил хурдаар хөдөлгөөн гүйцэтгэдэг болохыг уг судалгаагаар тогтоосон юм байна. Имжнээс өөр амьтан ингэж сүүлээ хөл болгон идэвхтэй ашигладаг тохиолдол байдаггүй.  Цагт 20 километр газрыг харайн туулах чадвартай энэ амьтан үсрэх үед сүүл нь дээш, доош ташуурдаж гуядах үүрэг гүйцэтгэж, энэ нь түүнийг биеэ тэнцвэртэйгээр урагшлуулахад тусладаг аж. Уг судалгааг хийсэн Британийн Колумын их сургуулийн судлаач Шаун О’Коннор хэлэхдээ “Сүүл нь кенгуруны хувьд дээшээ үсрэх, хурдаа нэмэх нэг ёсны мотор” болдог хэмээн дүгнэжээ.

0 Сэтгэгдэл
ha ha 6 shdee ***** bas hulnii uureg guitsedeg jmand tulj tentsver oluuldag
Хамгийн их уншсан