Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ ТУУРГАТНЫ ХҮҮХДҮҮД СПОРТООР ӨРСӨЛДӨНӨ

“Олон улсын хүүхдийн спортын V наадам” ирэх сарын 1-5-нд ӨМӨЗО-ны Хөх хотод болох гэж байна. Наадамд Монгол, ОХУ, Буриад, БНХАУ, ӨМӨЗО-ны 300 гаруй тамирчин жүдо, бокс, чөлөөт бөх, байт харваа, шатар, хөнгөн атлетик, волейбол, ширээний теннис гэсэн төрлөөр өрсөлдөнө. Манайхаас 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 31-нд замд гарахаар бэлтгэлээ базааж буй энэ үед  ССАЖЯ-ны Спорт бэлтгэлийн төвөөс тэмцээнд оролцох баг тамирчдад төрийн далбааг өчигдөр гардууллаа.
Олимпын хөтөлбөрт багтдаг спортын төрлийг хөг­жүүлэх, хүүхэд залуучуудын олимпын наадамд орол­цох тамирчдыг сонгон шалгаруулах, олон улсын спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлдэг тус наадамд манай орон жил бүр баг тамирчдаа илгээдэг. Өнгөрсөн жил тус наадмыг манай улсад амжилттай зохион байгуулсан. 14-18 насны тамирчид хурд хүчээ үзэх тус наадам таван өдрийн турш үргэлжилнэ.
Ингээд наадмын талаар Хөх хот руу багаа ахлаж явах ССАЖЯ-ны харьяа Спорт бэлтгэлийн төвийн дэд захирал Ц.Одонбаяраас дараах зүйлсийг тодрууллаа.

-Өнгөрсөн жил манай ул­­сад зохион байгуулж бай­сан наадам энэ жил урд хөр­­шид болох нь. Энэ удаа ма­найхаас ямар бүрэл­дэ­хүүн­тэй баг явах гэж байна вэ?

-“Олон улсын хүүхдийн V наадам”-д манайхаас 140 хүүхэд оролцохоор боллоо. Бид анх удаа энэ наадмын төрөл бүрт шүүгчээ оролцуулж байна. Мөн наадамд оролцож байгаа төрлүүдийн холбооноос багш, дасгалжуулагчид өр­гөн бүрэлдэхүүнтэйгээр явж байгаа. Монгол Улсын Зас­гийн газар, ССАЖЯ, Спор­тын холбоодоос энэ наадамд маш их ач холбогдол өгч байна. Мөн хүүхэд залуучуудад энэ наадмыг сурталчиах тал дээр бид анхаарч байгаа.
-Энэ наадмаас олимп, дэлхийн аваргууд маань амжилтын гараагаа эхлүүлсэн гэж байна. Заримаас нь дурдвал?
-Өмнөх наадмаас манай чөлөөт бөхийн тамирчин Батцэцэг, жүдо бөх, боксын чадварлаг тамирчид маань төрөн гарсан. Олимп, дэлхийн найдварууд маань төрдөг учраас их ач холбогдол өгөх ёстой. Хамт­ран зохион байгуулагч ор­нууддаа хүсэлт тавин багийн спортыг түлхүү оруулахаар болсон. Мөн өмнө нь нэг төрөлд хоёр тамирчин оролцдог байсан бол гурав болгож тоог нь нэмсэн.
-Хүч сорих хүүхдүү­дийг хэрхэн сонгосон бэ?
-Энэ наадамд оролцсон тамирчид маань дараагийн Азийн хүүхдийн наадам, залуучуудын наадмуудад оролцдог. Тийм учраас холбоод орон нутаг, нийслэл, дүүргээс сайн тамирчдыг сонгон сурагчдын шигшээг байгуулсан.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан