Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Mc collection хамтлаг 6 жилийн ойн тоглолтоо хийнэ

Анх залуусын дунд нүүрээ маскаар нууж ямар хүмүүс бол гэж бяцхан хүлээлт үүсгэж тухайн үедээ сенсаци тарьж байсан хамтлаг болмэдээж MC Collection хамтлаг.Уг хамтлагийг та бүхэн "Эцсийн удаа" "Сурагч нас" " Хүлээлт" "Тэр л охинд" “ Усан  хулгана” гэх мэт олон сайхан дуунуудаар нь сайн мэдэх бизээ.
Хүүхэд залуусын хэдийнээ сонсох дуртай болсон тус хамтлаг анх гурван хүний бүрэлдэхүүнтэй  2008 оны 11 сарын 1-нд байгуулагджээ. Тэдний хамгийн анх олонд  хүрсэн дуу бол“Эцсийн удаа” бөгөөд  өдий хүртэлх тэдний хийсэн олон сайхан хит уран бүтээлүүдийг бид сайн мэдэх билээ.
Тэд  2009 онд анхны“Хэлж амжаагүй үгс” нэртэй цомгоо гаргасан бөгөөд цомгийн өдөрлөгөө маскны ард өнгөрүүлсөн нь сонсогчдын анхаарлыг нилээдгүй татсан юм.
Улмаар 2010 онд дахин “Чамд хэлье” хэмээх хоёр дахь цомгоо өргөн барьсан бол, одоо тэд цоо шинэ гурав дахь“Би чамд хайртай” цомгоо гаргах гээд тун завгүй ажиллаж байгаа гэнэ.

Мөн энэ жил тус хамтлаг өөрсдийн бие даасан 6 жилийн тоглолтоо тавихгээд нилээд шаргуу ажиллаж байгаа гэнэ. Тэдний анхны тоглолт содон зүйлсээр их байх бөгөөд тухайлбал, 100%  амьд хөгжмийн хамтлагтай хамтарч тоглох гэнэ.
Сонсогч фэнүүдийгээ удаан хүлээлгэсний эцэст маскны ард дахь залуус урлагийн алтан тайзыг ийнхүү байлдан дагуулах цаг нь иржээ. Ингээд тэдний шинэ уран бүтээл Мартаагүй дууг зориулаж байна....

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан