Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаярыг Интерполоор эрэн сурвалжлах гэнэ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэсэн зүйл ангиар эрүү үүсгэж шалгаж байгаа. Тэр дагуу нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай тэмцэх газраас түүнээс байцаалт авах шаардлага хүргүүлсэн аж. Одоогоор БНСУ-д эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар тэрээр мэдүүлэг өгөөгүй гэнэ. Хэрэв заасан хугацаанд ирж мэдүүлэг өгөхгүй бол Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжлах тухай мэдээлэл гарчээ.
Н.Энхбаярыг энэ зун Монголд ирж, намынхаа Их хуралдайг зохион байгуулна гэж байсан ч одоо болтол хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Түүнийг АНУ-ын иргэнээс МАХН байрлаж буй байшинг залилж авсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан