Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирак ба Сирид байгуулагдсантай адил лалын вант улс Ливид байгуулагдаж магадгүй

Лалын шашинд буруу номтнуудын хийдэг ариун дайныг жихад гэдэг. Буруу номтнууд гэдэг нь лалын шашинд ороогүй эсвэл хэн нэгний бодлоор лалын шашинтны мөрдөх ёстой хэв маягийг зөрчиж нүгэл хийсэн хүмүүсийг багтаадаг маш өргөн хүрээтэй ойлголт. Лалын явцуу үзэлтнүүд ч энэ боломжийг чадварлагаар ашиглан хийж байгаа цуст үйл ажиллагаагаа жихад буюу буруу номтнуудын хийж байгаа ариун дайн гэж өөрсдийгөө зөвтгөдөг болсон тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд явцуу үзэлтнүүдийн бүлэглэлийг жихад бүлэглэл, тэдний талд байлдаж байгаа хүмүүсийг жихадчид гэх болсон.

Иймд "Ирак ба Левантын лалын улс" бүлэглэл, "Аль Кайда", "Талибан" хөдөлгөөн зэргийг жихад бүлэглэл гэж болно. Жихад бүлэглэлүүд сүүлийн үед үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлж Сири ба Ирак дахь эзэлсэн нутагтаа лалын халифат байгуулснаа зарласан. Халифат гэдэг нь лалын шашинтнуудын байгуулсан төр ба шашныг хослуулсан, эсвэл зөвхөн төрийн эрхийг захирсан хаан буюу халифаар удирдуулсан хаант улс юм.

Тэгвэл удалгүй Ливийн хамгийн том жихад бүлэглэл "Ансар аш шариа" /Шариатыг дагагчид/ нь улсынхаа шашны бүх явцуу үзэлтнүүдийг нэгдэхийг уриалжээ. Ливийн парламент НҮБ болон хөрш орнуудад хандан цэргийн тусламж үзүүлэхийг хүссэний дараа ийм уриалга гарчээ. Ливийн албан ёсны Засгийн газар, албан ёсны парламентын нөлөөлөх цар хүрээ нь ганц хоёр хотоос хэтрэхгүй байгаа төдийгүй сүүлийн үед явцуул үзэлтнүүд нийслэл Триполийн нисэх буудлыг эзэлж, хотыг бараг бүхэлд нь эрхэндээ авсны дараа албан ёсны нөхдүүд арга буюу ийм мэдэгдэл хийжээ. Триполийн нисэх буудал ба дийлэнх хэсгийг "Фажр Либия" /Мандаж буй Ливи/ бүлэглэл хянаж байна. Энэ бүлэглэл нь Мисрат хотоос ба түүний орчмоос ирсэн олон жижиг зэвсэгт бүлэглэл ба сайн дурын цагдаагийн анги, нэгтгэлүүдийн эвсэл юм. "Фажр Либия" бүлэглэл нь Ливийн Зинтанаас ирсэн цагдаа нараас булаан авчээ.

Ийм нөхцөлд албан ёсны парламент нийслэлд хуралдах боломжгүй болж Триполигоос 1600 км-мийн алсад Тобрук хотноо хуралдсаар. Харин эзлэгдсэн Триполид Каддафийг унагасны дараа анх сонгогдсон Бүх нийтийн үндэсний конгресс нэртэй өөр нэг парламент хуралдаад эхэллээ. Энэ конгресст хэт явцуу үзэлтнүүд дийлэнх олонх байсан тул яваандаа өрнөдийн дэмжлэгийг алдаснаар эрх баригчид цаашид өрнөдтэй сайн харилцаатай байх, газрын тосоо саадгүй борлуулах, зэвсгийн тусламж авах боломжоо алдөхгүй тулд татан буулгаад өөр парламент сонгоод байсан юм. Ингэснээр Ливид хоёр парламент бий болсон төдийгүй конгресс яаралтай хуралдаан хийж өөрийн гэсэн Ерөнхий сайдаар Омар ас Хасийг сонголоо. Ингэснээр хоёр Засгийн газартай болов. Хоёр Засгийн газар нэг нэгнэээ үгйүсгэн өөрийн дэмжигчдийн хүчээр улсаа нэгтгэх гэж байлдахыг иргэний дайн гэдэг.

Сирид ба Иракт болж байгаа үйл явдалтай дэндүү адил үйл явц өрнөж байгаа юм. «Ансар аш-Шариа» нь "Фажр Либия" бүлэглэлд хандан хүчээ нэгтгэхийг уриална гэдэг албан ёсны Засгийн газрын хувьд тун таагүй мэдээ. Жихад бүлэглэлүүд дотоодын зөрчлөө даван нэгдэж чадвал тун удахгүй Ливид ч бас нэгэ халифат бий болох нь зөвхөн цаг хугацааны асуудал болж хувирна гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.

Учир нь, жихад бүлэглэлүүд эв нэгдэлгүй, хоорондоо байлдаж байгаа одоо л гэхэд  Ливийн албан ёсны Засгийн газрын генерал Халиф Хифтар газрын тосоор хамгийн баялаг Бенгази мужийг тэднэээс цэвэрлэх гээд гурван сарын турш байлдаад амжилтад хүрч чадаагүй л байна. Тархай бутархай байхад нь чадаагүй байж нэгдэсний дараа бол ялах нь бүү хэл ялагдах дээрээ тулах биз.

Шинжээчдийн үзэж байгаагаар НҮБ Ливийн парламентын хүсэлтийн авч, энхийг сахиулагчдыг оруулах гэх мэт тусламж үзүүлж чадахгүй бололтой. Харин Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын зүгээс зэвсэг, агаарын дэмжлэг гэсэн бодит тусламж авах магадлал өндөр. тэгээд ч Францын Ерөнхийлөгч Олланд саяхан өөрийн хамгийн их анхаарах ёстой олон улсын асуудлаар Украйн эсвэл Ирак, Сири, Газын зурвас бус харин Ливид болж байгаа үйл явдал гэж зарласан. Гэхдээ л Францын зүгээс зэвсэг, хязгаарлагдмал тооны цэргийн хүчээр туслаж эхлэх хүртэл нэлээд хугацаа өнгөрнө. Олландад ингэж санаа зовох маш том шалтгаан бий.

Ливийн экспортлож байгаа газрын тос, шатдаг хийн дийлэнхийг Франц импортлон авдаг. Тээвэрлэх зам шулуун, Каддафийн үеэс ливийн газрын тосыг боловсруулаад сурчихсан үйлдвэр, дэд бүтэц байгаа. Франц хоёр жилийн өмнө Ливиэс газрын тосныхоо 16 хувийг импортлон авдаг байсан.Үүнээс илүү Оросоос авдаг. Харин Украины хэрэг явдалтай холбоотойгоор Оросын газрын тос, шатдаг хийнээс аль болох бага хамаардаг болж, цаашдаа бүр авахаа болих тухай яригдаад байгаа. Ийм нөхцөлд Ливийн асуудлыг нэн даруй шийдэж газрын тосны импортыг сэргээхгүй бол хүссэн хүсээгүй нөгөө үзэн ядаад байгаа Оросоос авдаг газрын тосны хэмжээгээ нэмэхээс өөр аргагүй болно. Ийм байхад Францын хувьд Ливийн асуудал нь №1 болж хувирахаас өөр аргагүй.

Харин хөрш орнуудын тухайд Ливид өрнөдийн орнууд цэргийн хүч оруулна гэдэгт ихээхэн үйл итгэсэн, хардаж сэжиглэсэн байр суурьнаас хандаж байгаа. Ливид Францын эсвэл НАТО-ийн цэрэг орвол техник, технологийн давуу талаараа ялж эхлэх нь тодорхой бөгөөд тэр үед ялагдсан жихадчид, жихад бүлэглэлүүд хаашаа зугатах вэ гэсэн асуудал гарна. Хариулт нь тодорхой хөрш зэргэлдээ орнуудын хил давж бүгнэ. Иймд Египет, Тунис, Алжир тэдэнтэй бас байлдах, дүрвэгсдийг нь байршуулах асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тэртээ тэргүй өөрийнхөө жихад бүлэглэлүүдийг яая гэж байгаа энэ гурвын хувьд дайран дээр давс гэдэг шиг л зүйл болох тул гадны цэргийн хүч оруулахыг эсэргүүцэхгүй гээд яалтай.

Ямар ч байсан эхний ээлжинд хөрш гурван улсын хүмүүс Каир хотноо уулзан Ливийн асуудлыг авч хэлэлцсэн байна. Тэгээд ливийн дагуух хилээ бэхжүүлэхэд онцгой анхаарч эхлэв. Алжир нь Ливийн хилийн дагуупуужингууд байрлуулж эхэлсэн бол Египет ба Тунис Ливийнн нисэх буудлуудаас ирсэн онгоцыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн.

Байдал нэг иймэрхүү л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан