Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Обамагийн буруу сонголт


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гадаад бодлого тэр дундаа Сири, Ирак, Украйн гэх мэт чухал асуудлаарх байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн бага хурал зарласан ч сэтгүүлчид болоод олон нийт түүний байр сууриас ч илүүтэйгээрээ өмссөн зүүснийг нь сонжиж, олон нийтийн сүлжээгээр шуугьж байна. Ихэвчлэн хар бараан өнгийн хослол өмсдөг Ерөнхийлөгч энэ удаа саарал өнгийн костьюм өмссөн нь олны нүдэнд содон туссан бололтой. Твиттерт гэхэд зөвхөн энэ саарал хослолын тухай 4000 гаруй удаа хүмүүс жиргэжээ. Тэр бүү хэл Обамагийн саарал хослол гэсэн нэртэй Твиттер хуудсууд ч гарч, хошин жиргээг ар араас нь жиргэж байна. Олон улсын чухал асуудлаар олны өмнө ярихаар гарч ирэхдээ ийм өнгийн хувцас өмссөн нь буруу сонголт байлаа хэмээн үзэгчид Ерөнхийлөгчийнхөө загварын мэдрэмжийг үл таашаажээ. 

0 Сэтгэгдэл
yasan hurdan hugshruu ve
Хамгийн их уншсан