Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”МакДональдс”-ыг шахаж эхлэв үү

Оросын өмнөд нутгийн Краснодар хот дахь “МакДональдс”-ын дөрвөн рестораныг эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэсэн шалтгааны улмаас нэмж түр хугацаагаар хаалаа.

Ингэснээр “МакДональдс”-ын хаагдсан ресторануудын тоо нийтдээ 12 болж байна. Тэдгээрийн зургаа нь Краснодарт, гурав нь Москвад байдаг аж.

ОХУ-ын хэрэглэгчийн эрхийн төлөө газар “Макдональдс”-ын 100 гаруй салбарыг одоо шалгаж байгаа ажээ. Түргэн хоолны энэ сүлжээ ресторан нь  ОХУ даяар 430 гаруй салбартай.

АНУ-тай хүйтэн дайны улмаас үүдсэн хурцадмал байдлыг намжааж буйн илрэл болгон ЗХУ задрахын өмнөхөн 1990 онд Москвагийн Пушкины талбайд Орос “МакДональдс”-ын анхны салбарыг нээж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан