Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрх дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга Д.Анхбаяр Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо


Пауэрлифтингийн ДАШТ-ийн 140 кг-д Спортын мастер, Баянзүрх дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга Д.Анхбаяр дэлхийн аварга боллоо. 18 орны 1800 гаруй тамирчин энэ сарын 20-24-нд Москва хотноо өрсөлдсөн уг тэмцээнээс Д.Анхбаяр нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.

Хүчний гурван төрөлт буюу Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аварга Д.Анхбаяр тус спортоор 2005 оноос хойш хичээллэж байгаа туршлагатай тамирчин. Дашрамд сонирхуулахад, тэрбээр 2014 оны Монгол Улсын Пауэрлифтингийн Цомын аварга нэгэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан