Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгөн хонх жингэнэж эрдмийн баяр эхэллээ

Жил бүрийн намрын энэ өдөр дэлхий дахинаараа мөнгөн хонхны дуу цангинаж бүх шатны сургуулиуд үүдээ дэлгэн суралцагсдаа эрдмийн аянаа дууддаг.

2014-2015 оны энэ хичээлийн жилд манай улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 1112 цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 202,0 хүүхэд хамрагдана. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилийнхээс цэцэрлэгийн тоо 45, хамрагдах хүүхдийн тоо 8200-гаар нэмэгдэж байна гэсэн үг.  Гэхдээ манай улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага хүрэлцэхгүй байгаагаас  10 хүүхэд тутмын 3 нь цэцэрлэггүй үлдэж байна.
Харин Ерөнхий боловсролын сургуульд 500 орчим мянган хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид  60 орчим мянган хүүхэд  шинээр элсэн суралцана. Энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх бага ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг өмнөх жилүүдэд нийслэлийн 40 сургуульд туршиж, үр дүн нь нааштай гарсан тул энэ жилээс орон даяар хэрэгжүүлж байна. Нийслэлийн долоон дүүргийн 48 сургуулийн 4609 сурагчид 127 автобус үйлчлэх юм.
Энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 орчим их, дээд сургуульд 180 гаруй мянган оюутан суралцана гэсэн тоо байна.  
Өнөөдөр эрдмийн баярын өдөр. Эх орон даяар бүх шатны сургуулиуд суралцагсдаа хүлээн авч хүүхэд багаөчуудын дуу шуугианд умбаж байгаа болохоор сум, аймгийн төв, нийслэл хот хөл хөдөлгөөнд дарагдан аав ээжийгэ дагуулсан бяцхан хүүхдүүд цэцгийн баглаа барин эрдмийн их өргөөнийхөө зүг баяр хөөр болон алхалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан