Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулна

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүн өөр ажилд шилжсэн учраас тус орон тоонд нөхөн томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу гадаад харилцааны болон эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх юм.
Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн тухай албан бичиг, хурлын тэмдэглэл, нэр дэвшигчийн танилцуулгын хамт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд энэ сарын 15-ны дотор ирүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан