Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуучин Г.Эрдэнэтунгалаг инээдмийн, олон ангит кинонд тоглоно

“Боржигон” 50 ангит уран сайхны киног “Тэгт тойрог” студийн уран бүтээлчид үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

Энэ кинонд  Г.Эрдэнэтунгалаг тоглосон гэнэ. Тэрээр, “Өмнө нь кинонд тоглох саналууд ирж байсан ч мэргэжлийн жүжигчин биш учраас айгаад татгалздаг байсан.

Энэ удаа инээдмийн, олон ангит кино гэсэн учраас зохиолыг нь уншиж үзсэн. Бас оролцож байгаа уран бүтээлчидтэйгээ танилцаад. зохиол нь их таалагдсан учраас тоглохоор шийдсэн. Миний дүр бол гоё ганган, хээнцэр, байнга брэндийн юм хэрэглэдэг, айлын том охин, ганц бие Хонгороо гэдэг бүсгүйн дүр. Гэхдээ жүжиглэх гэдэг дуулахаас тэс өөрийг мэдэрсэн” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан