Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн одон, медалиудын загварыг өөрчилнө

Монгол Улсын Ерөнхий­лөг­чийн Тамгын газраас санаачилсан хуулийн төслүүдийн нэг нь Төрийн шагналын тухай хууль юм. Төрийн байгуулалтын хуучин тогтолцоо өөрчлөгдөөд 24 жил болсон тул нийгэм, цаг үе, сэтгэлгээний шинэчлэлтэй нийцүүлж шагналын тогтол­цоог боловсронгуй болгох шаардлага үүссэн гэж хуулийн үндэслэлд дурджээ.
Нэгэнт шагналын эрэмбэ дараалал, хамрах хүрээг өөрчилж байгаа тул харагдах байдлыг ч шинэчлэх нь зөв гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан үзсэн байна. Тиймээс олон нийтийн дунд таван шагнал, дөрвөн одонгийн загварыг өөрчлөх зар түгээж, бүтээлийн уралдаан зарласан байна. Үүнд, эрхэм дээд шагнал Монгол Улсын баатар цол, эрхэм хүндэт шагнал гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одон, хүндэт шагнал Алтан гадас, цэргийн гавьяа, эхийн алдар одон багтаж буй аж. Мөн Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медалийн загварыг өөрчлөхөөр болжээ. Дашрамд, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй тогтолцоогоор дээрхээс олон одон, медаль бий. Харин шинэ хуулиар үнэ цэн, ач холбогдлыг нэмэхийн тулд цөөлж, утга санаа давхацсан зарим шагналыг цөөлөх аж.
Чингис хаан одон нь сүүлийн үед гарч ирсэн, өнөөдрийн байдлаар дөрвөн хүнд олгоод буй шинэ шагнал учир шинэчлэх шаардлагагүй гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан