Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тахарын албаныхан шүүхийн дэг сахиулах, хуяглан хүргэх ажлыг Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж хэллээ


Өнөөдөр Тахарын алба Нийслэлийн хэмжээнд хуяглан хүргэх, шүүх хуралдааны дэг сахиулах, харуул хуягийн ажлыг албан ёсоор шилжүүлэн авч, хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө нь энэ ажлыг цагдаагийн байгууллага нийт­лэг чиг үүргийнхээ хү­рээнд хэрэгжүүлж байсан. Ха­рин одоо энэ чиг үүргийг хэрэг­жүүлэх бие даасан байгуул­лага бий болсон юм. Дээрх үйл ажиллагааг 10 дугаар тойргийн Тахарын албаны 150 гаруй ажилтан, алба хаагч хэрэгжүүлнэ.
Тахарын алба нь Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, шүүхийн дууд­санаар ирэхгүй байгаа орол­цог­­чийг албадан ирүү­лэх, эрэн сурвалжлах, мөрдөн шал­­­гах үндсэн чиг үүрэгтэй бай­гуул­­лага. Тахарын алба­ны тухай хууль 2014 оны нэг­­дүгээр сарын 1-ний өдөр хэ­рэг­жиж эхэлснээс хойш есөн сарын хугацаанд хууль да­га­сан холбогдох дүрэм жу­­рам батлуулах, хүний нөөц бүрдүүлэх гэх мэт үйл ажил­лагаа явуулахад шаард­лага­тай ажлуудыг хийж гүй­цэт­гэлээ. Хуульд заасан чиг үү­рэг­тэй ажлуудын хувьд да­раах ажлуудыг хийж эхлээд байна.
- 2014 оны хоёрдугаар сараас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүүх байруудыг хамгаалалтдаа авч эхэлсэн. Одоогоор 59 шүүхийн 44 байрыг 24 цагийн турш дөрвөн ээлжээр хамгаалалтад аваад байна.
- 2014 оны тавдугаар сараас гэрч, хохирогч, шүүг­чийн аюулгүй байдлыг хам­гаа­лах ажлыг эхлээд наймдугаар сарын 22-ны байдлаар 17 хүнийг хамгаалалтад авчээ.
- 2014 оны долдугаар са­рын 20-ны өдрөөс Мөрдөн шал­гах, эрэн сурвалжлах газар үйл ажиллагаагаа эхэлсэн төдийгүй өнгөрсөн долдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд шүүх, прокуророос оргон зайлсан 10 гаруй хүнийг барьж холбогдох газарт нь хүргүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан