Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наймдугаар сард иракт 1420 хүн алагджээ

Иракийн арми, курдын өөрийгөө хамгаалах хүчний эсрэг алан хядагч “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийн хийж байгаа дайралтын улмаас өнгөрсөн сард энгийн номон 1420 хүн алагдаж, 1300 гаруй хүн шархадсан тухай НҮБ-ын илтгэлд дурджээ.
Зургадугаар сард томоохон ялалт байгуулсны дараа эзлэн авсан Сири ба Иракийн нутаг вант улс байгуулснаа зарласан “Ирак ба Левантын лалын улс” нэрээ өөрчлөн “Лалын улс” гэгддэг болсон. Шашын хэт явцуу үзэлт алан хядагчдын дайралтын улмаас тус бүс нутагт олон зууныг дамжин амьдарч ирсэн хэдэн мянган үндэсний болон шашны цөөнх иргэд орон гэрээ орхин дүрвэсэн юм.
Өрнөдийн орнууд Иракийн арми, курдын өөрийгөө хамгаалах хүчинд зэвсэг нийлүүлэхтэй зэрэгцэн алан хядагчдын байрлалд агаараас цохилт өгч, дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан