Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин Монголд гурав дахиа айлчлах гэж байна


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Пу­тин маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийх болсон тухай албан ёсны мэдээлэл өчигдөр 13 цагийн үед Оросын Ерөнхийлөгчийн www.kremlin.ru сайтад тавигдлаа. В.Пу­тин 2000, 2009 онд Монголд айлчилж байсан юм.  Энэхүү мэдэгдэлд Ерөнхийлөгч В.В.Пу­тин Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулсан ёслолын арга хэмжээнд оролцоно. Айлч­лалын явцад Монгол Оросын дээд түвшний уулзалт болно.
Уулзалтын явцад хоёр талт баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар товлосон гэж маш товч дурджээ. Харин Оросын сайтад айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч нарын хэлэлцэх асуудал, гарын үсэг зурах баримтын талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
“Регнум” сайт дээр Ерөнхийлөгчийн айлчлал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Монгол Улсаас ОХУ-д Ш.Алтангэрэлийг Орос руу мах, махан бүтээдэхүүн, хүнсний ногоо, буудай нийлүүлэх боломжтой тухай мэдэгдсэн гэдгийг онцолж.
Мөн Монгол ОХУ иргэд хоорондоо 30 хүртэлх хоногоор визгүй зорчих хоёр улсын тохиролцоог ОХУ-ын Засгийн газар дэмжсэн байна. Хоёр орны хилийн бүсэд 10 км газарт галын болон байгалын онц ноцтой үзэгдэлд харилцан туслалцаа үзүүлж байх зэрэг хэлэлцээрүүд хийгдэх гэнэ. Харин Монголын Засгийн газар өнөөдөр хуралдаж, хэлэлцээ хийх асуудлуудыг эцэслэн шийдэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан