Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголыг найдваргүй түнш гэж ОХУ-ын Сангийн яам үзэж байна


Монголд хүнсний бүтээгдхүүн экспортлоход төрөөс батлан даалт гаргахгүй байхыг ОХУ-ын Сангийн яам санал болгож байна. ОХУ-ын Сангийн яам Египет, Монгол, Йемен, Киргиз, Сири болон Украин зэрэг орнуудад хүнсний бүтээгдхүүн экспортлоход төрөөс батлан даалт гаргах, дэмжлэг үзүүлэхээс татгалзаж байгаагаа албан ёсны сайтдаа тавьж сайдынхаа тушаалын төслийг ч нийтэлсэн байна. Энэ баримт бичигт дурдсан орнуудыг хэрхэн сонгож авсан тухайд хамгийн гол нь тухайн орнуудын зээл эрсдэлийн түвшинг харгалзсан гэжээ. Тухайлбал энэ зургаан орон Оростой зээл санхүүгийн хамтын ажиллагааны хөгжил нь “Төлбөрийн чадвар болоод улстөрийн шалтгаанаар хязгаарлагдмал учраас” гэсэн байна.
Үүнээс гадна энэ төсөлд ОХУ-ын Сангийн яам S&P, Fitch и Moody’s зэрэг агентлагуудын гаргасан судалгаанд зээл, хөрөнгө оруулалтын түвшний асуудлаас болоод ороогүй 56 оронд хүнсний бүтээгдхүүн гаргахад төрөөс батлан даахгүй гэжээ. Энэ баримт бичгийг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн болон Хүнсний худалдааны яамны зөвшөөрлийг үндэслэн батлах юм байна хэмээн Оросын  http://1prime.ru сайтад энэ сарын 1-нд бичсэн байна. 

0 Сэтгэгдэл
Халхын голын дайнд оросууд туслаагүй байсан бол яг одоо энд хятад солонгос ёпон 3 байх байлаа... Баярлаж яв
orosuud mongoliig ueiin ued doosh n hiij ali boloh havchij irsen dee
Халхын голын дайнд оросууд туслаагүй байсан бол яг одоо энд хятад солонгос ёпон 3 байх байлаа... Баярлаж яв
хоёуулаа л найдваргүй.
Unen bichsen bn. Tur zasag yamar ch togtvorgui, huchnii baiguullaga ni huch muutai , doroi , ediin zasag ni dood tsegtee uls ni buun ur.
Үнэнийг л хэлсэн байна ш тээ. Бид хүний толгой дээрхийг биш өөрсдийнхөө толгой дээрхийг эхлээд харж баймаар байна.
оросоос ямар хүнс авдаг юмбэ? би мэдэхгүй юм
manaihan xelsendee xurdeggui bolhoor l ner nuuree aldaa biz
Хамгийн их уншсан