Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Элбэгдорж: Эрх мэдэл гэдэг чинь нэг их амттай зүйл биш

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оросын ИТАР-ТАСС агентлаг болон “Российская газета” сонинд ярилцлага өгчээ.

-Орос-Монголын харилцааны түүх хэдэн зууны түүхтэй. Манай хоёр улсын дипломат харилцаа удахгүй 100 жилийн ойтойгоо золгох гэж байна. Хоёр орны өнөөгийн харилцааг та хэрхэн үнэлж байна вэ.

Цахиагийн Элбэгдорж:
Бид хуучны найрсаг, дотно андууд. Заримдаа бид хүмүүсээс “Таны бодлоор монголчууд ямар оронтой хамгийн нягт харилцах ёстой вэ” гэж асуудаг. Хүмүүсийн 60 хувь нь Оростой гэж хариулдаг юм. Ийм байдал 1990 оноос  хойш үргэлжилж байна. Нийгэм өөрчлөгдөж, хүмүүсийн үе шинэчлэгдэж байна, гэхдээ л дунд насныхан, залуучууд ер нь бүгд л Орос орон, орос хүмүүстэй дотно, нягт харилцахыг эрмэлзэж байна. Энэ л суурин дээр бид олон зүйлийг хөгжүүлж болно.

-Хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн шинжтэй, бид шинжлэх ухаан-техник, эдийн засаг, бусад гээд олон хүрээнд хамтран ажиллаж байна. Таны бодлоор хаана нь илүү амжилттай, хаана нь учир дутагдалтай байна вэ.

Цахиагийн Элбэгдорж:
Монгол улс бол Оростой стратегийн түншлэлийн хэмжээнд харилцдаг цөөхөн орны нэг. Бид үүнийгээ л хөгжүүлэхийг хүсч байна. Мэдээж уламжлалт томоохон төслүүд байгаа. Одоо бол манай дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Энд төмөр зам, дамжин өнгөрүүлэх тээврийг хэлж байна. Мөн хүмүүсийн, салбарын хоорондох  харилцааг илүү хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд бид оросын талын анхаарлыг хандуулахыг хүсч байгаа.

-Оросын хувьд ч, Монголын хувьд харилцааны энэ бүх чиглэлд төрийн тэргүүн та, Путин ч ач холбогдол өгч байгаа нь мэдээж. Энэ бүхэнд та хоёрын харилцаа чухал нөлөөтэй. Бид ОХУ-ын ерөнхийлөгч Путины айлчлалын өмнө уулзаж байна. Оросын төрийн тэргүүн та хоёрын харилцаа ямар вэ, энэ  айлчлалаас та ямар үр дүн хүлээж байгаа вэ.

Цахиагийн Элбэгдорж:
Бид хоёрын хувьд найрсаг, халуун дотно харилцаатай. Би бас ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевтэй сайхан харилцаатай. Ерөнхийлөгч Путины айлчлалас бид олон үр дүн хүлээж байгаа. Монголын эдийн засаг өнөөдөр жишиж хэлбэл унтаа байдалд байна, одоо сэрээх хэрэгтэй. Ерөнхийлөгч Путин бид хоёр сэрээж чадна гэж найдаж байна. ОХУ-ын ерөнхийлөгч бол хэлсэндээ хүрдэг хүн. Хэлсэн л бол, гарын үсэг зурсан л бол энэ бүхэн бодит зүйл болно. Би үүнд бүрэн итгэлтэй байна.

-Энэ онд Халхын голд Орос Монголын цэрэг японы милитаристуудыг хамтран ялсны 75 жилийн ой тохиож байна. Энэ бол монгол зөвлөлтийн ард түмнүүдийн,  цэргийн том ялалт байсан. Энэ ялалт монголын цэргийн жанжин маршал Чойбалсан, оросын жанжин маршал Жуков нарын нэртэй салшгүй холбоотой. Энэ ойг хэрхэн тэмдэглэх вэ.

Цахиагийн Элбэгдорж:
Энэ ялалтыг монголчууд сайн мэдэж, ямагт дурсч байдаг. Манай эх орны тусгаар тогтнол, цэцэглэл хөгжил, ард түмнүүдийн нөхөрлөлийн төлөө нэг л үндэстэн халуун амь, бүлээн цусаа өргөсөн байдаг. Энэ бол орос хүмүүс. Бид үүнийг хэзээ ч мартаагүй, хэзээ ч мартахгүй жил бүр тэмдэглэдэг. Халхын голын ялалтын 70 жилийн ойг өндөр түвшинд тэмдэглэсэн. Энэ онд 75 жилийн ойг бас өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлж байна. Харамсалтай нь Халхын голд тулалдаж явсан хүмүүсээс тун цөөхөн хүн амьд сэрүүнд үлдлээ. Энэ ахмад дайчдаас Орост гэхэд дөрөвхөн, Монголд 30 хүн л амьд үлджээ. Бид тэднийгээ хүндэтгэж, анхаарч халамжлах болно.

-Дайны дараа Монгол улсын  хөгжилд Зөвлөлт холбоот улс асар их үүрэг гүйцэтгэсэн. Монголын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үндсэндээ ЗХУ-ын тусламжтайгаар хийсэн байдаг. Энэ түүхэн дурсамж манай хоёр орны харилцаанд багагүй үүрэгтэй байх.

Цахиагийн Элбэгдорж:
Энэ талаар залуучуудад илүү их ярих хэрэгтэй юм. Бидэнд хоёр хөдөлшгүй үнэн байна гэж би байнга ярьдаг юм. Нэгдүгээрт нь манай хоёр орон бол хөршүүд. Үүнийг хэзээ ч өөрчлөх боломжгүй.  Хоёрдахь нь бид  хөршүүд болохоор бидэнд нэг л зорилго бий. Гэрийн даалгаврыг ямагт бодож болдог. ОХУ-ын төрийн тэргүүнтэй хамтран шийдвэрлэх тодорхой асуудлууд байна. Бидний дараа үеийнхэн юун дээр ажиллах вэ. Энэ л хоёр тулгуур асуудлаар бид харилцаагаа хөгжүүлэх учиртай. Бидний хувьд оросын хөрөнгө оруулагчдыг Монголд татаж оролцуулах сонирхолтой байна. Үүний тулд манай Засгийн газар хүмүүст тусалж суурийг тавих  хэрэгтэй. Энэ нь хэлэлцээр байгуулж, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хөдөлгөөнд оруулах ёстой. Медведевийн 2009 оны айлчлалын үеэр бид хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Дараа нь бид үүнийхээ үр дүнг шалгаж үзэхэд 70 илүү хувь нь бодит ажил болжээ. Тэгэхээр бидэнд суурь байна уу байна, түүхэн харилцаа холбоо байна уу байна.

-Таныг Зөвлөлт холбоот улсад орос хэл сурсаныг мэднэ. Та бол Львовын цэргийн улстөрийн дээд сургууль  төгссөн хүн. Тэгэхээр таны хувьд  өнөөдөр Украинд болж байгаа үйл явдлыг ямар нэг байдлаар илүү анхаарч байгаа байх. Львов бол украины сайхан хотуудын нэг. Манай тэр хөршийн хувьд өнөөдөр нэлээд хүнд үе тохиогоод байгаа, энэ талаар таны бодол.

Цахиагийн Элбэгдорж:
Үнэхээр тийм. Намайг 1980-аад онд Украинд суралцаж байхад орос, украин, гүрж гээд бид ямар ч ялгаагүй л байлаа. Бидний хувьд тэд бүгдээрээ зөвлөлтийн хүмүүс байсан. Бүгдээрээ л элэгсэг дотно, найрсаг, сайхан хүмүүс байсан. Үнэхээр сайхан орон байлаа. Өнөөдөр Украины засгийн газар өөрийн ард түмнээ, украин орноо мэдээж бодож байгаа байх гэж би боддог. Тэр хүмүүс тайван сайхан, нөхөрсгөөр амьдрахсан гэж бодож байгаа. Ийм ч болно байх гэж би найддаг.

-Монгол бол аялал жуулчлалын хамгийн таатай, сайхан орон. Унаган сайхан байгаль нь орчин үеийн хот, барилгуудтай хосолсон ийм орон өөр хаана байдгийг би л мэдэхгүй юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар та бүхэн юу хийх вэ.

Цахиагийн Элбэгдорж:
Жуулчдад, найз нөхөддөө, ер нь Монголд ирэхийг хүссэн хэн бүхэнд бид үлгэр жишээ, таатай нөхцөл бүрдүүлэхийг хичээж байна. Визийг бид шийдвэрлэнэ. Дэд бүтцээ сайжруулна. Ирсэн зарим хүн, бидний нөхөд сэтгүүлчид таагүй зарим зүйлтэй тохиож байсныг нуугаад яахав. Гэхдээ бид амьдралыг сайхнаар, өөдрөгөөр гэрэлтэй талаас нь  харах хэрэгтэй шүү дээ гэж хэлдэг юм,. Манай монголд уламжлалт өв соёл, сайхан байгаль гээд сайхан зүйл их бий. Би хүн бүрийг Монголд ирээсэй гэж урьж байна. Ерөнхийлөгчийн хувийн урилгаа хүн бүрт дамжуулж байна.

-Естой сайхан. Одоо орос хүн бүр монголын хил дээр ирээд Монгол Улсын ерөнхийлөгч намайг зориуд урьсан юм гэж хэлж болох нь ээ.

Цахиагийн Элбэгдорж:
Тэгэлгүй яахав, итгэж болно.

-Таныхаар бол эрх мэдэл гэж юу вэ. Ямар амттай юм бол.

Цахиагийн Элбэгдорж:
Тийм ч амттай зүйл биш. Хэрвээ хэн нэгэн өөрийгөө хүн ёсоор авч явж чадахгүй байгаа бол, гэр бүлээ аятайхан авч явж чадахгүй байгаа бол яаж төрийн алба хашиж чадах юм бэ. Тэгэхээр та төрийн алба, төрийн өндөр алба хаших гэж байгаа бол ойр төрлийнхөндөө анхаарал тавьж, тэдэнтэйгээ дотно байх ёстой. Монголчууд бид гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг юм.

-Өнөөдөр Улаанбаатар хот машины асар их түгжрэлтэй болжээ. Таныг ард түмэндээ морио их унахыг уриалсан гэдгийг дуулсан.

Цахиагийн Элбэгдорж:
Морь бол монголын уламжлалт соёл. Монголчуудыг морин дээр төрж, морин дээр нас нөгчдөг гэж ярьдаг. Морьтой, адуутай холбоотой үндэсний олон сайхан уламжлал, онцлог байна. Аугаа их Эх орны дайны үед монголчууд зөвлөлтийн ард түмэнд, улаан армид  хүлэг сайн морьдоо бэлэглэж байсан. Нийтдээ сая гаруй морь бэлэглэсэн байдаг.

0 Сэтгэгдэл
ЭЛБЭГДОРЖ АН ХОЁР МОНГОЛЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА.
Хамгийн их уншсан