Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путины хамгаалалтын алба хэрхэн ажилладаг вэ

"Мэргэжлийн  алуурчинд боломж үргэлж гардаг" гэдэг. Энэ дүрэм ямар ч мундаг хамгаалт, хамгаалагчтай байсан ажилладаг. "Объект" буюу хамгаалуулж байгаа хүнийг супер бэлтгэлтэй батальон, бэтмен хамгаалж байсан ч энэ дүрэм ажиллана.
1914 онд Белград хотноо  герцог  Франц Фердинандын амийг мэргэжлийн алуурчин хөнөөснөөр дэлхийн нэгдүгээр дайн эхэлж байсан түүхтэй. Энэ бүхний үр дүнд  Орост хувьсгал гарч эмх замбараагүй байдал эхлэн, эцэстээ Оросын Засгийн газрын эсрэг бослого дэгдсэн, дараа нь дэлхийн хувьсгал, социализм, хамтралжуулалт... Золгүй Фердинандын хамгаалалтын албаны хариуцлагагүй байдал нь европын амьдралыг 70 жил, нэг үгээр хэлэхэд бүтэн зуунаар золгүй байдалд хүргэсэн гэж болно. Герцог амьд байсан бол яах ч байсан юм билээ.

Халдлагаас  яаж хамгаалдаг юм бэ....

“Мэргэжлийн алуурчинд ямагт боломж байдаг”. Энэ бол ямар ч шатны хамгаалалтын албаныханд үйлчилдэг дүрэм. Хамгаалуулж байгаа хүн ямар ч сайн бэлтгэлтэй суперменүүдээр хамгаалуулсан байхад шүү дээ.
ОХУ-ын нэгдүгээр хүний хамгаалалтын тогтолцоо нь хуучны Зөвлөлт Холбоот Улсынэ Аюулаас хамгаалах газрын 9 дүгээр газар буюу өнөөгийн Холбооны хамгаалалтын албаны хариуцдаг ажил. ....Энэ албаны хувьд ер нь л өрөөлд биш өөртөө л найдах ёстой гэдэг зарчим үйлчилдэг.

Ухаандаа Төрийн тэргүүн аль нэг бүс нутагт аялах боллоо гэхэд айлчлалаас бүтэн сар хагасын өмнө шинжээчдийн ажил эхэлдэг. Тэнд гэмт хэргийн нөхцөл байдал ямар түвшинтэй, шашин шүтлэг ямар, байгаль орчин, цаг агаар / магадгүй тэнд газар хөдлөлийн төв байх ч юм уу / зэргийг судална.  Тэгээд айлчлал болохоос 4-5 долоо хоногийн өмнө тийшээ тагнуулынхан явж нөхцөл байдлыг газар дээр нь судалж, хамгаалалтыг хэрхэн явуулах талаар тухайн орон нутгийн тагнууланхантай   тохиролцоно. Орон нутгийнхан бол ер нь л төрийн тэргүүний хамгаалалтын албаныхны  үгийг сонсч хий гэснийг хийдэг л дээ.
Тагнуулчид зочид буудал, төрийн тэргүүний зогсох газар, уулзалт, яриа хэлэлцээр болох газруудыг нэг бүрчлэн судалдаг. Энд ариун цэврийн өрөөнөөс эхлээд, гэрлийн унтраалга, телевизийн удирдлага зэргийг бүгдийг нь шалгана даа. Бүхий л ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийнэ.
Мэдээж техникийн ажилтнууд холбоо харилцааны хэрэгслийн үелзэл, сонсгол, агаарын цэвэр байдлыг, бусад мэргэжлийнхэн хүнсний чанар, бусад зүйлсийг шалгана.
Хамгийн сүүлчийн баг бол ерөнхийлөгчийн ойрын дөрвөн хамгаалагч. Нэг дэх нь төрийн тэргүүний яг дэргэд нь явна. Мэдээж энэ бол чихэндээ сонсголын аппарат хийсэн эрүүл чийрэг залуу гартаа хар чемодан барьж явна. Энэ бол яг үнэнийг хэлэхэд ерөнхийлөгчийн хуягласан бамбай л гэсэн үг. Энэ хүнийг хүн бүр л хардаг даа. Түүний гол үүрэг бол зайлшгүй тохиолдолд ерөнхийлөгчийг буудвал биеэрээ халхлах явдал гэж болно.
Хоёр дахь тойрогт энгийн хувцас өмссөн хүмүүс олны дунд байна. Тэд ямар ч юманд оролцохгүйгээр ерийн л нэг халаасны хулгайч шиг төрхөөр сэжигтэй хүмүүсийг харуулдаж явдаг.
Гурав дахь тойрог нь хүмүүсийн хөдөлгөөн дунд байж, сэжигтэй, танхай хүмүүсийг олны дунд оруулахгүй байх үүрэг хүлээдэг.

Хамгийн холын буюу дөрөвдэх эгнээнийхэн бол төрийн тэргүүний амь насанд  халдах тохиолдол гарвал буудахад бэлэн байдаг мэргэн буудагчид ойролцоох барилгын дээвэр дээр байрлана.  
Путины хамгаалалт нэгэн цагийн Ельциний хамгаалалтыг бодвол тооны хувьд ч чанарын хувьд ч сайжирсан. Бүр Ерөнхийлөгчийн цуваа руу халдсан ямар нэг тохиолдолд гранат шидэгч ашиглах хэмжээнд байгаа.
ОХУ-ын ерөнхийлөгчийд халдах гэсэн гурван ч оролдлогын тухай албан ёсны мэдээлэл байдаг. 

Путинд халдах гэсэн оролдлогууд

2000 оны хоёрдлугаар сарын 24. ОХУ-ын Холбооны хамгаалалтын албаны  хэвлэл олон нийттэй харилцах албаны дарга Сергей Девятовын хэлснээр бол Путиныг Санкт-Петербургт Анатолий Собчакийн оршуулгад оролцох үеэр болсон явдал гэнэ. Чеченийн цэргийнхэн халдахаар зэхэж байсан ч аюулгүй байдлын албаныхны амжилттай ажиллагааны дүнд болоогүй гэнэ.

2000 оны хоёрдугаар сарын 18-19.  Халдлага Ялтад болсон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр болох байсан. Энэ тухай мэдээллийг гадаадаас ирүүлсэн. Энэ үеэр чечений дөрвөн иргэн,  Ойрхи дорнодын хэд хэдэн хүнийг саатуулаад мэдээллийг тусгай албаныхан шууд нууцалсан.

2002 оны нэгдүгээр сарын 9-10. ОХУ-ын ерөнхийлөгчийн Азербайжан улсад хийсэн айлчлалын үеэр Бакуд болсон явдал. Путиныг мэргэжлийн алуурчид хүлээж байсан гэдэг ч азербайжаны тусгай албаныхан урьдчилан сэргийлж чадсан. Азербайжаны Үндэсний аюулгүй байдлын сайд Намик Аббасовын хэлснээр бол чеченийн алан хядагчидтай хамт  Афганистаны нутаг дэвсгэр дэх цэргийн лагерт бэлтгэл хийсэн Иракын иргэн Кянан Ростам  энэ ажлыг гүйцэтгэх гэж байсан гэдэг. Түүнийг 2002 оны нэгдгээр сард Бакуд 10 шүүж 10 жилийн хорих ял өгсөн.
                                                                Оросын nomad.su сайтаас орчуулав.

0 Сэтгэгдэл
Aldaagui bichij chaddaggui yum uu? Baahan aldaa. Ichmeer yum
Манайханч бас нэг сургуулиар заалгасан учир хагналттай хамгаалах байхаа
Хамгийн их уншсан