Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 15-наас самар түүж болох нь

Иргэд Богдхан уулнаас зөвшөөрөлгүй самар түүсэн, улмаар модноос унаж гэмтсэн, гал алдсан зэрэг цагдаагийн байгууллагад хандах нь  нэмэгджээ.

Хуш модны самрын болц 10 дугаар сарын 15-наас эхэлдэг бөгөөд энэ үеэр самар түүх албан ёсны зөвшөөрөл олгодог байна. Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар дамжуулж олгох бөгөөд нэг иргэнд 25 кг самар түүх зөвшөөрөл өгч, 1 кг самар түүх эрхийг 500 төгрөгөөр олгодог аж.

Гэвч зөвшөөрөл авалгүй самар түүсэн иргэд нийслэлийн гудамж, талбайд борлуулалт хийх тохиолдол их байгаа тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, МХГ, ойн байцаагч хамтран хяналт шалгалт хийж байгаа бөгөөд иргэдийг болц нь гүйцээгүй самар худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан