Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын Ерөнхийлөгчийг бизнесийн томчууд нь дагаж ирэх нь


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 13.00 цагт Монголд хүрэлцэн ирнэ.
Оросын хэвлэл мэдээллийн эх сурвалжуудын мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн РЖД буюу “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарыг төлөөлж, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нарын хүмүүс багтжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан