Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдрийн ардчилал бидний хүссэн ардчилал биш

 

Ардчилсан намын ахмад гишүүд болох А.Жасрай, Ч.Цэдэнсодном, Д.Эрдэнэцэцэг, Б.Цэрэнпагма нарын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Монголын хууль, хяналтын байгууллагуудад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв.


 Авлигатай тэмцэх газрыг хянах хяналтын системгүй учраас дураараа авирладаг, хуучны Нийгмийг аюулаас хамгаалах яам шиг ажиллаж хүний нэр төр, эрхэнд халдаж, ардчилсан замаас хазайлгаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим хөтөлбөрийг зогсоодог эрхтэй байгууллага болж хувираад байна. Жишээ нь "Нүүрс" хөтөлбөр хэмээн онцлов.

”Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж гэр хорооллын иргэд 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авч байсан нь амьжиргааны төвшин доогуур өрх худалдан авахад боломжийн байсан юм. Гэтэл өнөөдөр уг хөтөлбөрийг ахалж  ажиллаж байсан Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг их хэмжээний мөнгө завшсан хэргээр саатуулаад байгаа.

Хэрвээ "Нүүрс" хөтөлбөр зогсчихвол "галгүй " боллоо гэсэн үг. Түүний гэм буруутай нь тогтоогдвол хэргээ хүлээх л хэрэгтэй. Гэхдээ энэ хүний хийж байсан ажлыг нурааж " Нүүрс" хөтөлбөрийг зогсоож болохгүй.

Өрнөж байгаа үйл явцаас харахад хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг харлуулах, гутаах, унагах зорилготой байна уу гэсэн байдал ажиглагдах боллоо. Өнөөдрийн ардчилал бидний хүссэн ардчилал биш. 1937 оны хэлмэгдүүлэлт эргэн эрлээ  хэмээн мэдэгдлээ.

Мөн Прокурорын байгууллагын харьяанд Мөрдөн байцаах газар байсныг өөрчилсөн нь дуртай шүүгчдээ очоод хорих шийдвэрийг гаргуулдаг, хүний эрх зөрчигдөж байхад Хүний эрхийн үндэсний комисс нь байр сууриа илэрхийлдэггүй зэрэг зөрчил гарсаар байгаа нь ардчилсан үзлээс ухрахад хүргэж байна. Ардчилсан намд олон залуус шинээр гишүүнээр элссэн. Тэдэн дунд боловсролтой залуус олон бий. Гэвч зарим нэг нь Засгийн газрынхаа хийсэн бүтээснийг харлуулдаг, хагалган бутаргах ажлыг хийж байгаа нь зохисгүй. Эе эвээ хичээж, алдаа дутагдал байгаа бол түүнийг нь ил цагаан хэлж, засч залруулах талыг илүү бодож ажиллах ёстой гэлээ.


СХД-ийн 28-р хорооны Ардчилсан намын дэд дарга Д.Баярмөнх :
үүлийн өдрүүдэд Ардчилсан нам, МАН хоёр нийлж Засгийн газар байгуулах тухай яриа олон нийтийн дунд тархаж байна. Ийм байж таарахгүй, олонхи нь Засгийн газраа байгуулснаараа ажиллаж, цөөнх нь хяналтаа тавиад явах ёстой. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хийсэн ажил их. Авто зам олноороо баригдаж, барилга байшингууд ч олноор сүндэрлэж байна.

 

Хуулийн байгууллагуудын шинэчлэлийг дорвитой хийх ёстой. Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн Газар сайн ажиллаж байгаа.  Бараа, бүтээгдэхүүний  үнэ юань,   долларын ханш өсөхөөр нэмэгддэг. Газар тариалангийн салбарын хувьд  ургац тааруухан байна, "Гудамж" төслөөс мөнгө завшсан гэнэ гээд дандаа хар бараан талыг нь харах юм.  Сөрөг хүчин Ардчилсан намыг шүүмжилж болно.  Ер нь Засгийн Газрын хийж хэрэгжүүлж байгаа зүйлээс зөвийг  нь дэмжиж ажиллах хэрэгтэй. Энэ хямралын үндэс хөрсийг нь тавьчихсан хүмүүс нь өнөөдөр хийж бүтээж, ажиллаж байгаа хүмүүсээ шүүмжлээд байна" гэв.

0 Сэтгэгдэл
Алтанхуягын уяны НОХОД
та нар өөр ямар ардчлал хүссэн юм энэ бол та нарын хүссэн ардчлал мөн та нар үүнийг хүсээ биз дээ та нарын хүсэл биелэж авилга хээл хахуул аллага хүчирхийлэл архидалт янхандалт чөлөөтэй болж улаанбаатары траншеин эзэнтэй болж шоронгууд дүүрээд шудрага үнэн үг хэлсэн бүхэн ад үзэгдэж шоронгийн үүд татаад сайхан л байгаа юм бишүү??????????????????????????????????????????????????????????
Ардчилал гэж юу байдаг, ямар зарчим амин сүнс нь болдгийг мэдэхгүйгээр сайхан сайхан гэж хашгирч дайрсан нөхдүүд, одоо өөрсдөө нөгөө сурталдаад байсан сайхан нийгмийнхээ өөдтэй бүхнийг уруудуулаад явж байна даа. Төрд гарсан хэд нь энэ хэдээсээ ялгарах юмгүй хоосон толгойнууд бол доо.
Алтанхуягийн бууны ноход бололтой.
Бидний хүссэн ардчилалаас хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчимыг баримталж байгаа АТГ л ганцаараа эрүүл саруул харагдаж байна.Ардчилалын нэрийг баасдаж байгаа Алтанхуяг түүнийг тойрон хүрээлсэн луйварчдын бүлэглэлийг өмөөрсөн Жасрай нарын ардчилалын нэрээр юу хүсээд байгаа нь хэнээс шан харамж авч хэний бууны нохой болоод байгаа нь инээдэмтэй, ичгэвтэртэй байна даа.
нүүрсийг уурхайн үнээр ард түмэндээ өгмөөр юм
Hen ni heluulsen yum bol doo hoorhii ovgod hurtel odoo hatgaasaar hodoldog yaridag bolj de ee chaavaas bidnii hussen ardchilal ene zasgiin ued nurah bj de
бИДНИЙГ САЙХАН АМЬДРУУЛНАА ГЭЭД БАЙСАН ЧИНЬ ЯАСАН БЭЭЭ? ХУЛГАЙ ЛУЙВАРЧДАА ГАНСҮХ ГАЗАР ДООГУУР ОРООСОЙ ПЯЗДААА
АРД ИРГЭДЭЭ ТЭГШ САЙХАН ЭРХТЭЙ БАЙЛГАДАГ СОЦИАЛИСТ НИЙГМИЙН ТӨЛӨӨ УРАГШАА АРДУУДАА
ардчилал тонил цаа*****
Хамгийн их уншсан