Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Кардашиан оны онцлох эмэгтэй боллоо

Реалити шоуны од Ким Кардашиан GQ сэтгүүлээс нэрлэдэг Оны онцлох эмэгтэйгээр тодорлоо. Өчигдөр GQ сэтгүүлийн оны онцлох хүмүүсийг нэрлэх ёслолын ажиллагаа болж, гол шагналын эзэн Ким Кардашиан савхин корсет, нэвт харагдах торон банзалтай ирсэн нь олны анхаарлыг хамгийн их татжээ.
Тэрээр нөхөр Кэни Уэстийн хамт ирж шагналаа гардаж авсан ч түүний нэрийг зарлахдаа нөхрийнх нь овгийг мартаж орхисон нь Кардашианыг багахан бухимдуулаад авчээ. Тэрээр "Ким Кардашиан Уэст" хэмээн тайзан дээр гарч ирмэгцээ залруулаад "Намайг оны онцлох эмэгтэйгээр нэрлэсэнд баярлалаа. Мөн надад өдөр бүр энэ дэлхийн хамгийн онцгой бүсгүй шиг мэдрэмж төрүүлж чаддаг нөхөртөө баярлалаа" хэмээн хэлжээ.
GQ-гийн шагнал гардуулах ёслолд олон арван од хүрэлцэн ирснээс эрчүүд нь жинхэнэ жентельмэн шиг хувцаслаж, харин бүсгүйчүүд нь хамгийн дур булаам харагдах даашинз сонгосон нь улаан хивсний ёслолоос харагдаж байлаа.










0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан