Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн аваргын алтан медалийг эрдэнэтчүүд гурван өрөө байраар мялаалаа

ОХУ-ын Челябинск хотноо болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын шигшээ багийн тамирчин Г.Болдбаатар 60 кг-д алтан медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулсан. Өнөө өглөө дэлхийн аварга маань гэртээ ирсэн. Булган аймгийн уугуул Г.Болдбаатар Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд клубын бөх. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн юун түрүүнд хүлээн авч алтан медалийг нь гурван өрөө байраар мялаалаа. “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн хамт олны хөлс хүч шингэсэн энэхүү гурван өрөө байр нь шинээр баригдах жүдогийн ордны хажууд байрлах 15-р байранд байдаг аж. Мөн 25 сая төгрөг гардуулж өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан