Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.В.Путин: Татварын хязгаарыг цуцлуулах талаар бид хичээнэ

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Элбэгдорж оо, эрхэм хүндэт ноёд, хатагтай, сэтгүүлчид ээ.
Монгол, Оросын хамтын найрамдалт харилцаанд хайр гамтай хандаж байгаа ард түмэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Ийм хамтралын яруу тод жишээ бол энэхүү түүхт ойд зориулсан баяр, ёслолын арга хэмжээнүүд юм. Өнөөдөр бид уг арга хэмжээний нэгэнд оролцоно.

Халхын голын ойг дурсаж, Орос, Монголын өнөөгийн харилцааг өөр хоорондоо хүндэтгэж, итгэлцэл, найрамдлын үзэл санааг хөгжүүлэх сайхан үндэслэл мөн. Бидний нийтийн зорилт бол Орос, Монголын ард түмний тусын тулд, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийн төлөө тодорхой алхмууд хийнэ гэдэгт Ерөнхийлөгч бид хоёр хэлэлцээний явцад санал нэгтэй байлаа. Орос, Монголын стратегийн түншлэлийн гол гол чиглэлүүдийг тодорхойлсон. Түүний дотор нэн түрүүнд худалдаа, эдийн засгийн чиглэлийг тодорхойллоо. Хамтын ажиллагааны хүрээнд шинээр үйлдвэрлэлийг бий болгох, худалдааг хөгжүүлэх, уламжлалт харилцааг сэргээх талаар анхаарч ажиллах юм. Хүмүүнлэгийн асуудалд ихээхэн анхаарч, боловсрол, соёлын талаар уг баримт бичигт тусгасан болно. Улаанбаатарт тэргүүлэх их сургуулийн нэг болох Плехановын нэрэмжит ОХУ-ын нэг сургууль амжилттай ажиллаж буйг бид мэднэ.

Өнөөдөр та бид нүдээрээ үзлээ, Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцлоо. Энэ тухай бид уул уурхайн салбарт хамтын ажиллагааны баримт бичиг зурсан. Ингээд хүрэхэд бэрх ч баялаг ихтэй орд газруудыг Монгол Улсад ашиглах боломж бүрдэнэ. Азийн хамгийн том зэс, молибдени үйлдвэрлэгчдийн нэг болох бидний хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг дурдаж болно. Мөн алт олборлогч “Монголросцветмет” компанийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хоёр компани гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хүртэл хувийг хангадаг тул иж бүрэн шинэчлэл хийхийг зорьж байна.

Агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хоёр чухал баримт бичиг баталсан. Нэгдүгээрт, иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах протокол, мөн нислэгийн маршрутыг өргөтгөн шинэчлэх тухай “Аэрофлот”, “МИАТ”-ийн хоорондын гэрээ байгаа. Орос улс уламжлал ёсоор Монгол Улсад цахилгаан эрчим хүч найдвартай нийлүүлж ирснээрээ, хэрэглээний долоон хувийг хангадагаараа Монголын эрчим хүчний аюулгүй байдалд чухал үүрэг хүлээдэг. Дэлхийн тавцанд гол компанийн нэг болох “Роснефть” танай улсын шатахууны хэрэглээний 40 хувийг хангаж, олон улсын нисэх буудлыг түлшээр хангаж байгаа юм. Тиймээс “Роснефть” компани маань танай улсад өөрийн салбар, зах зээлээ нээх ихээхэн хүсэлтэй. Монгол Улсад “Газ”, “Урал” зэрэг автобус, машиныг сайн мэддэг. Бид автотехникийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодолтой байна. Бидний хэлэлцээний явцад худалдааны тэнцвэргүй байдал манай талд үйлчилж буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Манай Улсын зах зээлд нийлүүлж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд татварын хязгаарыг цуцлуулах талаар бид хичээх болно. Мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага хангасан тохиолдолд Монголоос хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн их хэмжээгээр импортлох  бүрэн боломжтой.

Иргэдийн харилцан зорчих визийг цуцлах талаар хэлэлцээ өнөөдөр зохион байгууллаа. Мөн бүс нутгийн асуудал, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой. Олон улсын харилцааны хүрээнд ч бид үйл ажиллагаагаа харилцан зохицуулж байх юм. Өнөөдөр бидний хийсэн хэлэлцээр бол аль аль талдаа бодит, үр ашигтай болгоход чиглэнэ гэдгийг хэлье. Төгсгөлд нь эрхэмсэг ноён Ерөнхийлөгчид талархахын зэрэгцээ Орос, Монголын мэргэжилтнүүд энэ айлчлалыг сайн зохион байгуулж байгаад баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан