Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Оюу толгой”-н гүйцэтгэх захирлаар Эндрю Вүдлэйг томиллоо

Энэ сарын 30 гэхэд манай Засгийн газар Рио Тинтотой үндсэн ордоо хөрөнгө оруулалтаа шийдэж чадна гэж итгэж байгаа. Саяхан болсон “Инвест Монголия” чуулганд оролцогч хөрөнгө оруулагч нар ч энэ гэрээг хэрхэн шийдэхийг харж байгаа гэдгээ нуугаагүй. Гэтэл гэрээ шийдэгдэхийн өмнөхөн “Оюу Толгой”ХХК-ийн гүйцэтгэх захирлыг солилоо. Өөрөөр хэлбэл  Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Крэйг Киннел өөрийн хүсэлтээр албан үүргээ хүлээлгэн өгсөн тул ТУЗ нь түүний орны хүнээр Эндрю Вүдлэйг томилсон байна. Шинэ захирал нь Рио Тинто компанид 18 жил ажилласан Мозамбик улс дахь нүүрсний уурхайн захирлаар ажиллаж байжээ. Мөн “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргын болон Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, мөн тус компанийн нүүрс болон хөнгөн цагааны групп, салбаруудад удирдах алба хашиж байв. Хэдийгээр Крэйг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч байгаа ч Рио Тинто компаниасаа гараагүй. Цаашид үргэлжлүүлэн ажиллах гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан