Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрхийн дундаж өр зургаан сая төгрөг болжээ

Монгол Улсын өрхийн орлого ба өрийн түвшин ямар байгаа талаар Дэлхийн банк судалгаа хийжээ. Энэхүү судалгааг хийх болсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд ипотекийн зээл нэмэгдэж буйтай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл өрхийн санхүүгийн байдалд ипотекийн зээл хэрхэн нөлөөлж буйг тооцон үзсэн байна.
Манай улсад өрхийн өр санхүүгийн байдлыг  одоогоор тооцон гаргадаггүй. Иймд уг судалгааг хийхдээ арилжааны банкуудын иргэдэд олгосон зээлийг өрхийн өр хэмээн тооцон үзжээ. Мөн Үндэсний статистикийн хорооны өрхийн орлого, зарлагын мэдээг  уг судалгаанд ашигласан аж.

Эдийн засгийн уналт, хүндрэлээс шалтгаалж өрхийн бодит орлогын өсөлт энэ онд буурч сөрөг утгатай болсон гэдэг. Иймд иргэд болон  өрхийн худалдан авах чадвар буурч  байгаа нь тодорхой.  Статисткаас үзвэл өрхийн орлого  2011 онд  22 хувь, 2012 онд 46.3 хувьд хүрч өссөн судалгаа бий.  Харин өнгөрсөн жилээс  16.9 хувь болж буурчээ. Ингээд энэ оны эхний улиралд бүр зургаан хувь болсон тооцоо гарсан аж. Гэтэл инфляц улсын хэмжээнд 12.4 хувьтай гарсан. Эдүгээ 14.9 хувьтай байгаа. Тэгэхээр өрхийн орлого хэрхэн багасч буйг харж  болох нь.
Өнгөрсөн жилийн байд­лаар нэг өрхийн дундаж орлого 10 сая төгрөг байжээ. Дэлхийн банкны  судалгаанд дурдсанаар сүүлийн дөрвөн жилийн өмнө нэг өрхөд ногдох өр 1.8 сая төгрөг байсан бол өнөөдөр гурав дахин өссөн дүн гарсан.  Энэ бол өрхийн  өр жилийн орлогодоо  дөхөж буй  гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өрхийн нийт орлогын 60 хувь нь өрөө төлөхөд зарцуулагдаж буй тооцоо бий.

Өрхийн орлого ба өрийн харьцааг шинжилсэн судал­гаанд дурдсанаар өнгөрсөн онд өрхийн өрийн хэмжээ дунджаар зургаан сая төгрөгт хүрчээ. Үүнд ипотекийн жи­лийн найман хувийн хүүтэй болон арилжааны банкнаас иргэдэд олгосон тэтгэвэр, цалин, хэрэглээний зээл оржээ. Мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч жижиг аж ахуйн нэгж, худалдаачдад олгосон зээл ч багтав.  Арилжааны банкнаас ир­гэ­дэд олгосон зээлийг  өр­хийн өрийн хэмжүүр болгож уг судалгаанд авч үзсэн бай­на. Тухайл­бал,  арилжааны банкуу­­дын иргэдэд олгосон зээл 2012 онд 26 хувь, өнгөрсөн жил  51 хувиар өссөн байдаг.  Гэтэл өнгөрсөн онд ипотекийн зээл 129 хувиар нэмэгдсэн.  Тэгвэл  ипотекийн зээл иргэдэд олгосон нийт зээлийн 42 хувийг эзэлж байна. Нөгөө талаар иргэдийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл арилжааны банкны нийт олгосон зээлийн 2.3 хувийг эзэлж байгаа аж. Энэ нь банкны системийн хэм­жээнд бага үзүүлэлт. Гэвч өнгөрсөн оны хагас жилээс хойш асуудалтай зээлийн хэм­жээ өсч  буй нь анхаарах явдал юм.  Өрхийн орлого буурч, өр нэмэгдэж байгааг  тодорхой харуулж буй хэрэг.   Дэлхийн банкны судалгаанд “Одоогоор өрхийн өрхийн өр орлогын харьцаа харьцангуй бага түвшинд байна. Иймд   өрхийн өрийн өсөлт  болзошгүй эрсдэ­лийг харуулж эхлээгүй юм. Гэвч өрхийн өр эрчимтэй өсөх нь  хэрэглээг бууруулж эдийн засагт сөргөөр нөлөөлж бол­зошгүй. Эдийн засгийн өсөлт саарч байгаа тул  өрхийн зээлийн чанар муудах магад­лал­­тай. Иймд өрхийн өрийг цаа­шид анхааралтай ажиглах шаардлагатай” хэмээн дүгнэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан