Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУД-ийн 1000 багшийн чуулга уулзалт боллоо


Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн 23 сургуулийн 1000 багш нарын чуулга уулзалт 09.06-ны өдөр  МҮЭТСО-нд болж өндөрлөлөө. Тус бага хурлыг дүүргийн ЗДТГ болон Боловсролын хэлтэс, "Өөрчлөлтийг чиглүүлэгч" төвөөс зохион байгуулж явууллаа. Чуулга уулзалтанд Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 1000 багш нар болон Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Нийгмийн бодлого хэлтсийн дарга Б.Булган болон бусад төлөөлөгчид оролцлоо. Багш нарын бага хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн зорилтыг танилцуулж, БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа "Цүнхэн шуудан төслийн хэрэгжилт болон Хан-Уул дүүргийн мэргэжлийн багш нарын зөвлөл байгуулах болон тус зөвлөлөөс 2014-2015 онд хийх ажлын ерөнхий чиглэлийг хэлэлцэж батлах мөн "Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа тайлагнах юм байна. Тус бага хуралд оролцож байгаа багш нарт амжилт хүсч Засаг дарга Ж.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ "Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. Үүний нэг ажил болох багш нарын бага хурлыг зохион байгуулж байна. Хүрэлцэн ирсэн багш нартаа баярлалаа. Ирээдүйн мэргэжил, боловсролтой иргэнийг бэлтгэхэд та бүхний үүрэг хамгийн чухал бөгөөд та бүхэн ч тэднийг бэлтгэн гаргаж чадна гэж бид итгэж байна. Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг багш нарт чиглүүлэн хийж байгаа. Багш нарын мэдлэг боловсрол, чанарыг дээшлүүлж байж бид илүү их амжилтанд хүрнэ. Та бүхэнд амжилт хүсье" хэмээлээ. Тус хуралд үдээс хойш цэцэрлэгийн багш нарын хурлаар өндөрлөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан