Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуучин Б.Амархүү бие даасан тоглолтоо хийх нь ээ


Дуучин Б.Амархүү 1987 оны долдугаар сарын 1-нд Булган аймагт төрсөн. Анх аавынхаа томилолтыг дагаж Улаан Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлснээр түүний урлагт гялалзах "од" нь гийж өнөөгийн бидний дууг нь сонсох дуртай авьяаслаг уран бүтээлч болсон.
Хэдхэн сарын өмнөхөн болсон төрсөн өдрөө тохиолдуулан  "Birthday VIP live concert"-оо "Central tower"-т орших "Sky lounge"-д дотны найзууд болон үнэнч сонсогчидоо урин "Аnar’s band" хэмээх амьд хөгжмийн хамтлагтай хамтран бут авсан тоглолтыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад илүү олон фэнүүдтэйгээ 2 үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөн тоглолтын товоо зарлалаа. Есдүгээр сарын 26, 27-ны өдөр "UB Palace"-ийн концертын их танхимаа бие даасан тоглолтоо хийх нээ.
ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, Дуучин Б.Амархүүгийн тоглолтыг ихэд хүлээж байсан үнэнч шүтэн бишрэгчид нь энэхүү мэдээг дуулгахад таатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан