Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

MУСТА Э.Төрмандахын тоглолт өнөөдөр болно


Дуунд дуртай дуучин монгол түмний дунд хит болсон “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Сайхан”, “Эх орон эрчүүдээр дутна”, “Аархал”, “Есөн эрдэнийн орон”, “Амиараа өртэй” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг амилуулсан MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт 9 сарын 11-нд буюу өнөөдөр эрийн хийморь мандаасан монгол бөхийн өргөөнөө болно.

MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт нь нийтийн дуучдын энэ намрын тоглолтуудын салхийг хагалж буйгаараа түмэн олны талархалыг ихэд хүлээгээд байгаа бөгөөд тоглолтын тасалбар нь хэдийнэ эздээ олжээ. Ийнхүү дүүрэн жаргалтай хорвоод дуулж хуурдан нэгэн үдшийг өнгөрөөхийг хүссэн үзэгчид маань тоглолтын талаархи  99972222, 86886868 дугаарт хандан тасалбар олдох эсэхийг лавлаарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан