Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австралийн урлагийн галерейд Монголчууд калиграфийн үзэсгэлэн гаргалаа


Австралийн Аделэйд хотод байрлах Өмнөд Австралийн Урлагийн галерейд “Бийр ба Бэх” Азийн орчин үеийн калиграфийн үзэсгэлэн нээгдсэн байна. Тус үзэсгэлэнд Монгол, Япон, Хятадын уран бүтээлчид шилдэг уран бүтээлүүдээрээ оролцож буй ажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр калиграф уран бүтээлч Б.Одонтуяа Монголын калиграфийн онцлогийг танилцуулсан сургалтыг зохион байгуулж, оролцсон хүмүүст нэрийг нь бичиж дурсгажээ. Түүнчлэн тус үзэсгэлэнд Д.Баттөмөр, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Б.Одонтуяа зэрэг манай уран бүтээлчдийн “Морин дээрх монгол бөөгийн ёс”, “Тэнгэр, нүүдэлчин, газар”, “Монгол бахархал”, “Уудам”, “Мөнх тэнгэрийн дор” зэрэг уран бүтээлүүд тавигджээ.

Аделэйд хотноо жил бүр уламжлал болгон явагддаг “OZ Asia” фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн нь “976” Монголын урлагийн галерей, Аделэйдийн Их сургууль болон Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй ажээ. Энэхүү үзэсгэлэн 2015 оны гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан