Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Төгөлдөр гар бууны төрөлд шигшээд шалгарлаа

Испанийн Гранада хотод болж байгаа Дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээний залуучуудын эрэгтэй гар бууны төрөлд спортын мастер О.Төгөлдөр шигшээд шалгарчээ.

Тэрбээр энэ амжилтаараа уг төрөлд шигшээд тунаж үлдсэн Монголын анхны тамирчин болж байгаа юм. Мягмар гарагт болсон залуучуудын дэлхийн аваргын 50 метрийн сонгомол гар бууны төрөлд 49 буудагчаас 552 оноо онож 2-р байраар шигшээд шалгарсан. Харин финалд тааруухан буудаж 8-р байр эзлэлээ.

О.Төгөлдөр 20 настай. Тэрбээр анх Дархан-Уул аймгийн БХТН-ийн буудлагын клубт А.Далантай багшаар буудлага заалгасан. Одоо гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын “Аварга” клубт бэлтгэлээ хийдэг. Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д энэ дасгалдаа анх удаа түрүүлсэн. Мөн Ази тивийн залуучуудын АШТ-ий хийн гар бууны төрөлд анх удаа финалд шалгарч 6-р байранд орж, багаараа хүрэл медаль хүртсэн амжилт нь ахиж яваа залуу тамирчин.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан