Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багш нарын эрүүл мэндийг шалгах журам байдаггүй

Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Зургадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлого авсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар БШУЯ-ны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодруулахад тэрээр “Баян-Өлгий аймгийн хувьд дотуур байрны хоолноос хүүхдүүд хордсон нь тодорхой болсон. Хоолонд орсон бүтээгдэхүүнийг супермаркетаас бөөндөж авсан юм билээ. Харин Өмнөговь аймгийн Ханбогд сумын хувьд багш нь гэдэсний халдварт өвчтэй байснаас хүүхдүүд халдвар авсан гэж ярьж байна. Энэ бол баттай болоогүй мэдээлэл. Манай яаманд албан ёсны мэдэгдэл Мэргэжлийн хяналтын газраас ирүүлээгүй” гэв. Ер нь, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажилтнуудыг нэгдсэн байдлаар эмчийн үзлэгт хамруулах тухай ямар нэг журам байдаггүй гэдгийг ч тэрээр хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан