Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхийн талбайд шоутай

XXI зууны хөгжлийн чиг хандлага болох “Ногоон хөгжил”-д бүх нийтийг уриалж, цаашид жил бүр зохион байгуулах дуу хөгжмийн фестивалийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачилжээ. Анхны фестивалиа “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор”Экотон-2012” нэртэйгээр энэ сарын 22-ны 19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээ нь байгаль хамгаалах үйлсэд бүх нийт, тэр дундаа залуусын анхаарлыг хандуулах, байгаль дэлхийг хайрлах хамгаалах сэдэвтэй дууг олон түмэнд хүргэх, шинэ бүтээлийг дэмжин дэлгэрүүлэх, олон улсад нэр хүндтэй аялал жуулчлалын “брэнд” арга хэмжээ бий болгох зорилготой ажээ.

Г.Болор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан