Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвлөлтийн үеийн хамгийн их үзэгчтэй 20 кино

Зөвлөлтийн үед киног дэлгэцэнд гарсан эхний жилдээ хамгийн их үзэгчтэй байснаар нь үнэлдэг байж. Тэр хэмжүүрээр авч үзэхэд зөвлөлт засгийн үед гарсан уран сайхны кинонуудаас хамгийн их үзэгчтэй байсан 20 киног танилцуулж байна.

1.    Зөвлөлтийн болон оросын бүхий л цаг үеийн кинонуудаас “ХХ зууны далайн дээрэмчид” кино яахын аргагүй тэргүүлж байна.
          
1979 онд найруулагч Борис Дуровын хийсэн энэ киног кино шүүмжлэгчид “зөвлөлтийн анхны тулаант” кино гэдэг.

1979 оны намар дэлгэцэнд гарсан энэ киног 1980 онд 87,6 сая хүн үзсэн байдаг.

2.    Хоёрдугаар байранд найруулагч Владимир Меньшовын “Амьдрал нулимсанд дургүй” кино орж байна. 1980 онд энэ киног 84,4 сая хүн үзжээ.

Меньшов энэ кинонд эхнэр Вера Алентоватай амьдралаа холбосон түүхэсээ оруулсан нь хожим ил болсон. Тэр хоёр мөн л хязгаар нутгаас ирж, нийтийн байр дамжиж  айл болж байжээ.


3.    Гуравдугаарт  зөвлөлтийн инээдмийн “Эрдэнэ нуусан гар” кино орж байна. 1968 онд найруулагч Леонид Гайдайгийн хийсэн энэ кино 1969 онд 76,7 сая үзэгчийн хүртээл болсон.

Гол дүр Горбунковын дүрд хэн бүхний танил Никулин тоглоход “Зөвлөлтийн цирк” түүнд хагас жилийн амралт өгсөн гэдэг.


4.    Дөрөвдүгээрт мөн л найруулагч Леонид Гайдайгийн 1966 онд хийсэн “Кавказад олзлогдсон бүсгүй буюу Шурикийн шинэ адал явдал” кино орж байна.

Госкиноныхон киног батлалгүй, дэлгэцэнд гаргахыг зөвшөрөхгүй байсан ч энэ кино гайхамшигтай амжилт үзүүлсэн. Киног Леонид Брежнев үзээд ихэд ойшоосноор  киноны хувь заяа сайнаар эргэсэн гэдэг.

1967 онд энэ киног 74,5 сая хүн үзэж орлогоороо нэгдүгээр байрт орж байжээ.

5.    Энд дахиад л инээдмийн “Малиновкад болсон хурим” гэдэг кино орсон байна.

Найруулагч Андрей Тутышкины хөгжимт инээдмийн энэ кино 1967 онд 74,6 сая үзэгчийг байлдан дагуулж байжээ.

Киноны зургийг Полтав мужийн Лубенскийн районы хэд хэдэн тосгонд авсан гэдэг.

6.    Зургадугаарт найруулагч Александ Миттын “Экипаж” кино ордог.

Энэ кино 1970 онд дэлгэцэнд гараад 71,1 сая үзэгчийн хүртээл болсон.

А.Хейлигийн “Нисэх буудал” роман гарч түүнийг кино болгосноор Холливудад нисэхийн ослын тухай сэдэв ихэд дэлгэрсэн.

7.    Долдугаарт мөн л Леонид Гайдайгийн1965 онд хийсэн  “Ы ажиллагаа буюу Шурикийн бусад адал явдлууд” кино орно.

Жүжигчин Александр Демьяненко хожим нь “Би “Ы ажиллагаа” киноны зохиолыг уншаад л их амжилтанд хүрэх кино байна гэж мэдсэн. Манай кинонд урьд нь ийм зүйл урьд нь байгаагүй юм” гэж дурссан байдаг.


8.    Вадим Кожевниковын романаар найруулагч Владимир Басовын бүтээсэн дэлхийн хоёрдугаар дайны сэдэвт дөрвөн ангит “Илд бамбай” кино наймдугаарт орж байна.


1968 онд дэлгэцэнд гарч 68,3 сая үзэгчийн хүртээл болсон энэ кино далд фронтын дайчин тагнуулын тухай сэдэвтэй.

9.    Найруудагч Э.Кесаяны “Баригдашгүй өшөө авагчдын шинэ адал явдал” адал явдалт кино 1968 онд дэлгэцэнд гарсан нь орлогоороо наймдугаарт орно.

Энэ кино гарсны дараа “Мосфильм” яг иймэрхүү кино хийгээч гэсэн үзэгчдийн захидалд дарагдсан гэдэг.

Энэ кино өмнө нь гарч 54 сая үзэгчийн хүртээл болсон  “Баригдашгүй өшөө авагч” киноны орлогыг давж 66,2 сая хүн үзсэн.

10.    1972 онд найруулагч С.Ростоцкий зохиолч Борис Васильеийн туужаар “Үүрээр энд намуухан байдаг” хоёр ангит кино хийсэн нь үзэгчдийнхээ тоогоор аравдугаарт ордог.

Энэ киног 1973 онд 66 сая хүн үзсэн.

Өмнө нь зөвлөлтийн кинонд нүцгэн эмэгтэйчүүдийг харуулдаггүй шахам байсныг Ростоцкий эвдсэн нь ч нөлөөлсөн. Ростоцкий тэр хэсгийг авахдаа жүжигчдээс “Бүсгүйчүүд минь, ямар сайхан бие сумны өөдөөс явж байгааг харуулмаар байна шүү дээ. Эрэгтэй хүнийх биш, хүүхэд төрүүлэх ёстой эмэгтэйчүүдийн бие шүү дээ” гэж ятгаж байж дурангийн өмнө нүцгэлүүлсэн гэдэг.

11.    Энэ байрт зохиолч А.Беляевын романаар найруулагч В. Чеботарёв, Г. Казанский нарын хийсэн “Газар уснаа явагч” кино орно.

Энэ киног 1964 онд 65,4 сая хүн үзсэн байдаг.


12.    1971 онд найруулагч А.Серын бүтээсэн “Алтан малгайн эрэлд” кино 1972 онд 65 сая үзэгчийн хүртээл болж 12 дугаар байрт оржээ.

Дотоод яамны тэргүүн Щелоков киног үзээд нулимсаа гартал инээж шоронгийн үг хэллэгийг нь оруулахыг зөвшөөрч, өнөөдөр сургуулийн хүүхэд ч энэ яриаг мэддэг болсон гэдэг.


13.    Максим Горкийн хоёр ч өгүүллэгийн сэдвээр Молдавын найруулагч Эмиль Лотяны “Табор тэнгэрт халилаа” кино бас л алдартай.

Энэ киног 1976 онд зөвлөлтийн 64,9 сая хүн амжиж үзсэн байдаг.

Өнгөрсөн зууны 30-аад онд ихэд дэлгэрсэн олон дуунуудын ая эгшиглэж “Ромэн” театрын цыган бүжигчид оролцсон энэ кино хөгжим бүжгээрээ олны сонирхлыг ихээр татсан.

14.    Василий Шукшины найруулж өөрөө гол дүрд нь тоглосон “Улаахан улаагана” кино 1974 онд 62,5 сая үзэгчийн хүртээл болж тухайн ондоо тэргүүн байранд орсон.

Киног улсын комисс үзээд олон тооны засвар хийхийг үүрэг болгосон ч тэр үед Шукшин өвчтэй байсан. Гэхдээ тэрээр киногоо дэлгэцэнд гаргахын тулд засвар хийхээр эмнэлгээс оргосон гэдэг.

Хийсэн засварт нь комисс сэтгэл хангалуун байгаагүй ч гэсэн кино дэлгэцэнд гарч их амжилт олсон.

15.    Зөвлөлтийн бас нэг инээдмийн кино “Афоня”-г найруулагч Георгий Данелий хийсэн нь 1975 онд бас од болсон.

Энэ киног тэр ондоо 62,2 сая хүн үзжээ.

Кинонд “машина Времени” хамтлагийн “Чи юу, би юу “ дуу эгшиглэж, тэд ч өөрсдөө тоглосон.

16.    “Баригдашгүй өшөө авагч” киноны үргэлжлэл “Оросын хааны титэм буюу дахиад л баригдашгүй өшөө авагчид” хоёр ангит адал явдалт кино 1971 онд гарч бас л хит боллоо.

Эндмон Кеосаяны цувралын сүүлч энэ киног 1971 ондоо 60,8 сая хүн үзсэн байдаг.


17.    17 дугаар байранд Михаил Булгаковын “Иван Васильевич” романаар найруулагч Леонид Гайдайгийн бүтээсэн “Иван Васильевич мэргэжлээ сольсон нь” кино орж байна.

Энэ кино 1970 онд дэлгэцэнд гараад 60,7 сая үзэгчийн хүртээл болсон.

Найруулагчийн зарим санааг улсын комис цензурдэж сольсон гэдэг. Хааны үдийн зоог дээр “Хэн төлөх юм бэ” гэсэн асуултад Милославский “Ямар ч байсан бид л биш” гэж хэлдэг дээ. Уг нь найруулагчийн санаагаар бол “Хаантан минь ард түмэн л төлнө шүү дээ” гэх байсан гэдэг.

18.    О.Бандеровын 1973 онд бүтээсэн “Хойд эх” кино 18 дугаарт орж байна.
Марии Халфины зохиолоор хийсэн энэ кино татьяна Дронины шилдэг дүрийн нэг.

Жүжигчин энэ дүрээрээ “Оны жүжгчин” болж киног нь 59,4 сая хүн үзсэн. Дронина хожим нь энэ дүрээрээ Тегеранд болсон кино наадмын шагнал бас хүртсэн.


19.    Эльдар Рязановын “Ийм нэгэн явдал” уянгын инээдмийн кино 19 дүгээр байр ордог.

Энэ кино 1978 онд 58,4 сая үзэгчийн хүртээл болжээ.


20.    Лев Толстой зохиолоор бүтээсэн “Дайн ба энх” гэдэг туульсын кино зөвлөлтийн киноны түүхэнд хамгийн өндөр өртөгтэй бүтсэн ч 1966 онд 58 сая үзэгчийн хүртээл болж тэргүүлсэн.



0 Сэтгэгдэл
Altan malgaln ereld kino yj mongol heldeer vzeh be oldohgvi bna
хуучны кинонууд сайхан байлаа. Бүх урлагийн дотроос бидэнд хамгийн чухал нь КИНО
Хамгийн их уншсан