Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ургац хураалтын өдрийн хөлс 20-30 мянган төгрөг

ҮХААЯ-ны газар тариалан хариуцсан мэргэжилтнээс ургацын хураалтын үеэр ажиллах иргэдэд ажлын хөлс яаж олгох талаар лавлавал, Энэ жил ургац сайн байгаа тул ажиллах хүчний захиалга ирсээр байна. Ажлын хөлсийг яам тогтоож өгдөггүй ч тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөдөлмөрийн хөлсөө тогтоодог гэв.

Энэ жил ургац хураах ажилд иргэдийг оролцуулахдаа аж ахуйн нэгжүүд өдрийн хөлсийг 20-30 мянган төгрөг байхаар тогтоожээ. ҮХААЯ-д газар тариалан эрхлэгчдээс ургац хураах үеэр 3000 гаруй ажиллах хүчин хэрэгтэй гэсэн захиалга ирсэн байна. Яамныхан цэрэг, оюутан ажиллуулах захиалгыг БХИС, ХСИС болон МУИС, ШУТИС, хувийн их дээд сургуулиудад өгчээ. Ургац хураалт жигдрэхээр тариаланчид захиалсан ажиллах хүчээ хүлээн авах юм.

Мөн зарим аж ахуйн нэгжүүд хөдөө орон нутгаас ажиллах хүч авдаг. Тухайлбал, өрх толгойлсон эхчүүд, ажилгүй иргэд өдрийн хөлсөө дор  нь авах, эсвэл хүнсний ногоо бэлнээр нь авах зэргээр ургац хураалтад ажиллах сонирхолтой байдаг хэмээн тариалан эрхлэгчид ярьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан