Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жилд 600 мянган тонн төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулна

Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан ч Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Худаг байшинтын төмрийн хүдрийн ордод “Фокус метал майнинг” ХХК-ийн нойтон баяжуулах үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсон байна. Энэ нь  төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах манай улсын анхны үйлдвэр юм. Манай улсын одоо ашиглаж буй төмрийн хүдрийн ордуудад хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр ажиллаж буй билээ. Худаг байшинт ордод   сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус уурхайгаас жилд 600 мянган тонн хүдэр олборлож, 300 мянган тонн баяжмал гаргах тооцоо бий. Ингээд ирэх таван жилд 1.9  сая тонн төмрийн хүдрийн нойтон баяжмал, 69 мянган тонн хуурай баяжмал үйлдвэрлэх ажээ. Ингээд 228  сая ам.долларын ашигтай ажиллана гэсэн тооцоо гаргаад байна. Худаг байшинтын ордын баяжуулах үйлдвэр бүтээгдэхүүнээ зуучлагчаар дамжуулахгүй гангийн үйлдвэрт шууд нийлүүлэх ажээ.  Энэ үйлдвэрийн төмрийн хүдрийн баяжмал нь 66 хувийн агуулгатай байх юм.  Өөрөөр хэлбэл, хуурай аргаар баяжуулсан хүдрээс 20 хувиар өндөр төмрийн агуулгатай гэсэн үг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр 66 хувийн агуулагтай төмрийн хүдэр хуурай аргаар баяжуулсан бүтээгдэхүүнээс тонн тутам нь 40-60 ам.доллараар илүү үнэтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан