Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгойн далд уурхай энэ сард гацаанаас гарах нь


-Далд уурхай эхлэх үед Рио Тинтогийн захирал ирж магадгүй-

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган олны дунд гэнэтийн сонин, сонсголонтой мэдээ дуулгав. Тэрээр твиттер хуудаснаа “Сайн мэдээ! Оюу толгой татварын асуудал шийдсэнээр, далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой боллоо. Ирэх онд нэг тэрбум ам.доллар+3000 ажлын байр. Хоёрдахь шатны хөрөнгө оруулалт нийт таван тэрбум ам.доллар” хэмээн бичжээ. Үүнийг лавлан асуутал “Татварын асуудлаар Зөвлөлийн хурлын шийдвэрийг албан бичгээр аваад Оюу толгой хөрөнгөө оруулах байх” гэсэн юм. Энэ сарын эхээр Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдсан. Уг хурлаар ч санхүүжилтээ үргэлжлүүлэх шийдвэр гаргасан тухай мэдээлж байлаа. Тодруулбал, таван тэрбум гаруй төгрөгийн эх үүсвэрийг 15 банкнаас зээл авч төвлөрүүлэх шийдэл дэвшүүлснийг ТУЗ-ийн гишүүд хэлсэн юм. Манай улсад төдийгүй тивийн хэмжээнд хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл Оюу толгой идэвхжинэ гэдэг монголчуудад наанадаж хоёр төрлийн өгөөжтэй. Нэгдүгээрт, ам.долларын цангаанд ороод буй эдийн засгийн нөхцөл байдал, сэргэчихнэ. Хоёрт, хамгийн том хөрөнгө оруулалтын хэлэлцээр саадгүй үргэлжлээд ирэхээр дунд болон бага хэмжээний хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс Монголыг дахин сонирхож эхлэх нь гарцаагүй. Хэлэлцээр амжилттай баталгаажиж, таван тэрбум ам.долларын урсгал манай орон руу чиглэх тэр үед шууд бус олон үр өгөөжийг тоочиж болох юм.

Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал К.Киннел саяхан өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөхөөр болж, дараагийн захирал Эндрю Вүдлэй томилогдлоо гэхээс өөр шинэ мэдээлэл байсангүй. Гэвч арваннэгдүгээр сарын 15-нд Киннелийн ажиллах хугацаа дуусах тул Э.Вүдлэй тэр хүртэл хүлээж, К.Киннел хоёрдахь шатны хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлчихээд Лондон руу буцах аж. Үүнээс өмнө Рио Тинто группийн захирал Жан Де Плезис энэ сарын сүүлчээр манай улсад ирж дээрх татварын асуудлыг хэлэлцэнэ хэмээх албан бус мэдээлэл дуулдаж байлаа. Учир нь, далд уурхайн өргөтгөлийн ажлыг санхүүжүүлэх ажлаа энэ сарын 31-нээс өмнө гүйцэтгэе хэмээн талууд хойшлуулаад байсан юм. Товлосон хугацаа тун дөхсөн тул ноён Ж.Плезис ирэх нь тодорхой байсан биз. Гэвч түүнийг ирэхээс өмнө Оюу толгой болон Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж жил гаруй үргэлжилсэн тодорхойгүй байдлыг эцэслэхээр болсон нь энэ бололтой. Харин группийн захирал Оюу толгойн далд уурхайн ажлыг үргэлжлүүлэх тэр цаг мөчид манай улсад ирж магадгүй юм.

Хэдийгээр дэд сайд О.Эрдэнэбулган ажил товлосон цагтаа эхэлнэ, одоо хичээх л үлдлээ хэмээн итгэлтэй хэлж байгаа ч зарим эх сурвалж “Асуудал бүрэн шийдэгдээгүй, албан ёсоор баталгаажаагүй. Зөвхөн харилцан ойлголцол, тохиролцоо шүү” хэмээн болгоомжлонгуй ярьж байна. Ямартай ч Оюу толгойн зүгээс энэ тухай албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Дашрамд, хоёр жил шахам гацаад байсан далд уурхай буюу 1300 метр гүнийн олборлолтын ажил нь тус ордын нийт нөөцийн 80 орчим хувийг хамарна. “Оюу Толгой” ХХК  өнгөрсөн онд 26.400 тонн зэсийн баяжмал  борлуулж 55 сая ам.долларын орлого олсон байна. Өөрөөр хэлбэл,   77 мянган тонн баяжмал дахь зэс болон 157 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн юм.  Гэвч борлуулалтын тоо хэмжээ нь төлөвлөсөндөө хүрээгүй бөгөөд төдий хэмжээгээр манай улсад төвлөрөх орлого саатсан. Энэ жил Оюу Толгой 150-175 мянган тонн баяжмал дахь зэс, 700-750 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөө батлаад ил уурхайн олборлотооо үргэлжлүүлж буй. Хэдийгээр бүх ажил нь зогсчихоогүй ч мянга гаруй ажилтнаа халж, эдийн засгийн нөхцөл байдалд зохицуулсан шийдвэр гаргалаа хэмээн тайлбарлаж байсан билээ. Юутай ч хүнд цаг үе ард хоцрох мөч ойртож байна хэмээн найдах л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хужа нарт зарчихсан юм биш vv сая ирээд явахдаа егсен менге нь байна шдээ
bidniig er in yugaar giiguulsen yum.ard tumneesee abto mashinii tatbar heden100 -n hubiar abchihaad Oyu-tolgoigoos 5-han hubiin tatbar abdag ene nam neriin dor tsuglasan bertegchidiig yund ingej songood baidag yum be.tatbar baga onoosniig in songoeldoo.
5 тэрбум доллар гээд эсвэл 5 тэрбум төгрөг гээд аль нь зөв юм,ханш нь ижил болоо юу
gadniihand gazar doorh bayalgaa amand ni unaad zugeer ugchuugui baiga gej naidhaas
dollariin hanshind ter Oyutolgoi chin noloolj baigaa yum alga rio tinto mongoloos zail.
Сайхан мэдээ байна нөгөө босоо ганбаа мамбаа чинь орилоод унахгүй байгаа ккк
Хамгийн их уншсан