Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Якузагийн бүлгийн толгойлогчийг баривчилжээ

Японы Кюшю муж дахь якузагийн хамгийн том бүлэглэл Кудокайгийн толгойлогч Сатору Номураг цагдаагийнхан баривчилжээ. Одоо 67 настай Сатору Номура бүлгийнхээ якуза нараар тойрон хүрээлүүлж өндөр хамгаалалтад амьдардаг учраас түүнийг баривчлахаар очихдоо цагдаагийнхан маш өргөн бүрэлдэхүүн гаргажээ.
Сатору Номураг 1998 онд нутгийнхаа загасчдын хоршооллын тэргүүнийг олны нүдний өмнө буудаж хөнөөсөн хэрэгт буруутган ийнхүү баривчилж байгаа аж. Одоо Японд байгаа 60 гаруй мянган якуза нараас  заримдаа харгис хэрцгий үйлдэл гаргаж, жирийн иргэд рүү ч дайрахад бэлэн гэдгээ харуулдаг. Тийм ч учраас тэдний үйл ажиллагааг хумихаар хууль хяналтын байгууллага ажиллаж, өнгөрсөн долдугаар сард дээрх Кудокай бүлгийн санхүү мөнгөний эргэлтийг зогсоожээ.




0 Сэтгэгдэл
yakudza kheregtei uxhir yapan2uud khoriglodoggyi
одоо монголын өөрсдийгөө том гарууд гээд байгаа нөхдүүдийг журамлах болсон энхбачрыг хөлыг нь гозолзуулсан юм чинь бусад нь яршиг байлгүй дээ
Хамгийн их уншсан