Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоосон байна.

15 настай М нь тарваганы давсгийг түүний аав тарваганы хүн махыг ээж нь цөсийг түүхийгээр нь залгижээ. Мөн махаар нь боодог хийж долоон хүн идсэн байна. Маргааш нь буюу есдүгээр сарын  5-нд  15 настай хүү М  өндөр халуурч, сумын эмнэлэгт  дуудлага өгсөн байна.Сумын эмч хүүд эмчилгээ хийсэн ч халуун буугаагүй учир гэрт нь тусгаарлаж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч нарт мэдэгджээ. Дээрх төвийн эмч нар үзэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн оношлон өвчтөнөөс зургаан төрлийн сорьц бүхий шинжилгээ авсан байна. Одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байна хэмээн  Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн  Статистик мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан