Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Apple-ийн үйлдвэрт ажиллагсад цусны хорт хавдраар өвчлөх болжээ

Хятадын Шенжен дэх "Foxconn" үйлдвэрийн ажилтнууд дунд цусны хорт хавдраар өвчлөх явдал олон гардаг болжээ. 100 мянган хүн тутамд гурван хүн өвчлөх магадлалтай энэ ховор өвчнөөр "Foxconn"-ы ажилтнууд олноороо өвдөж, жилд гэхэд 7-8 хүн эмнэлэгт ирж, эцэстээ амиа алдаж байгаа тухай хэвлэлүүд бичиж байна. "Foxconn" цахилгаан барааны үйлдвэр нь олон төрлийн электрон барааны брэндийг үйлдвэрлэдэг. Түүнээс "Apple"-ийн гарт утас, iPad зэрэг бүтээгдэхүүнийг хэдэн саяар нь үйлдвэрлэн гаргадаг юм. Эдгээр бүтээгдэхүүнийг хийхэд ашигладаг химийн бодис нь ажилтнуудыг цусны хорт хавдраар өвчлөхөд хүргэж байгаа байх хэмээн өвчтөнүүдийн ар гэрийнхэн үзэж байна. Гэвч үйлдвэрийн зүгээс үүнийг няцааж, эмчилгээний зардал ч өгөхөөс татгалзжээ. Хэдий үйлдвэр үүнийг ажиллах орчин нөхцөлтэй огтхон ч холбоогүй гэдэг ийм ховор өвчнөөр нэг үйлдвэрт ажиллаж байгаа ийм олон хүн өвдөх ёсгүй гэж орон нутгийн эмч мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
"Apple"-ийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг гол бааз болсон "Foxconn" компанийн ажиллах орчин нөхцөл олон жилийн өмнөөс шүүмжлэлийн бай болсоор ирсэн. Тус үйлдвэрт ажилд орсон залуус ээлж дараалан амиа хорлож, "Apple"-ийн зүгээс шалгалт хүртэл оруулж байсан удаатай. Энэ удаад ч тус компани ажилтнуудын эрүүл мэндтэй холбоотой гомдлыг нухацтай шалгаж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан