Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЭЭЖИНГИЙН ГУДАМЖИЙГ 20-НООС ХААНА

БНХАУ-ын Засгийн газ­рын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжин­гийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил ид явагдаж байна. Өнгөрөгч зургадугаар сард эхэлсэн тус замын барилгын ажил аравдугаар сарын 20-нд бүрэн дуусахаар гэрээнд тусгасан аж. Гэхдээ БНХАУ-ын дарга Си Жиньпины айлчлалыг угтаж хугацаанаасаа өмнө ШУТИС-аас Хөгжим бүжгийн зүүн урд уулзвар хүртэл замыг түр нээгээд байжээ. Засварын ажил бүрэн дуусаагүй тул энэ сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш хөдөлгөөнийг бүтэн хаах болсон байна.
Энэ хугацаанд өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийх юм байна. Арав хоногийн хугацаанд  замын ажлыг дуусгаж нээхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан