Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гудамжны хөлбөмбөгөөр Монголын баг мөнгөн медаль хүртжээ

Энэ сарын 5-нд Сингапурт болсон “Tiger Street Football 2014”-т Монголын баг тун амжилттай тоглож, мөнгөн медалийн эзэд болжээ. Азийн хүчирхэг найман баг өрсөлдсөн энэ тэмцээнд Вьетнамын баг түрүүлж, 40,000 ам.доллар хүртсэн бол дэд байрыг Монголын “Blue Wolves” буюу “Хөх чононууд” баг эзэлж, 20,000 ам.доллар гарджээ. Түүнчлэн Португалийн алдарт хөлбөмбөгч Деко Камбож, Монгол, Сингапур дахь энэ жилийн тэмцээнээс шилдэг зургаан тоглогч сонгон шалгаруулж, өөрийн найзууд болох Португалийн шигшээ багийн тамирчдын эсрэг нөхөрсөг тоглолт хийжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан