Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Солонгостой шинжлэх ухааны салбарт хамтарна

Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад шинжлэх ухааны чиглэлийн томоохон санамж бичигт манай тал гарын үсэг зурж баталгаажуулсныг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Манай улсын БШУЯ болон БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны дунд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буй аж. Үүнийг манай талаас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд үзэглэсэн байна. Харин БНАСАУ-ыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны орлогч дарга Жан Рён Хёг гарын үсэг зуржээ. Санамж бичгийн хүрээнд хоёр орны шинжлэх ухааны салбарт мэргэжилтэн солилцож, туршлага хуваалцахаас гадна технологийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн баталгаажуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан